Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдээ ЗӨВ ХҮМҮҮЖҮҮЛЭХЭД тань туслах долоон ЗӨВЛӨМЖ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Таны хүүхэд нас аз жаргалтай, сайхан байсан ч, үгүй байсан ч та хүүхдээ сайн хүн болгон хүмүүжүүлэх боломж бүрэн дүүрэн бий.

Тэднийг жаргалтай байлгаж, зөв хүмүүжүүлэхэд тань туслах дараах арга замыг зөвлөж байна.

  • Буруугаа хүлээн зөвшөөр

Ихэнх эцэг эхчүүд өөрсдийгөө алдаа гаргах эрхгүй гэж боддог. Хэрэв та хүүхэдтэйгээ харилцахдаа хүчирхэг, ёс зүйтэй байхыг илүүд үздэг бол энэ нь буруу юм. Хүн бүрт л бяцхан дутагдал байдаг шүү дээ. Харин ямар нэг алдаа гаргавал хамгийн түрүүнд засах арга замыг бодох хэрэгтэй юм шүү.

  • Хүүхдүүдтэйгээ тогло

Тоглоом бол хүүхдэд хүмүүжил олгох, өөртөө итгэх итгэлийг бий болгох хамгийн гол, чухал арга юм. Та өөрөө ч тэдэнтэй хамт тоглохдоо сайхан дурсамжуудыг бий болгохоос гадна, санаа зовж, бухимдаж байсан бүх асуудлаа мартах болно.

  • Тэднийг хайрла

Хүүхдүүдээ тухайн цаг үед байгаагаар нь хайрла. Хайртай гэдгээ тэдэнд хэл, харуул, мэдрүүл. Ямар нэгэн тэмцээнд оролцоход нь, найзуудтайгаа тоглож байхад нь сайн байсныг нь хэлээд тэвэр, маш амархан шүү дээ.

  • Зөв хил хязгаар, дүрэм журмийг тогтоо

Та бол замч. Хүүхдүүдтэйгээ хөгжилдөж, тэднийг хайрлаж, эрхлүүлэх нь сайн аав, ээж болохыг харуулах боловч мэдээж хэмжээ, хязгаартай. Хүүхдүүд тань хорвоо ертөнцийг танин мэдэж, суралцаж байгаа гэдгийг санаж яв. Хэрэв та зөв чиглүүлж чадвал хүүхэд тань сайн хүн болж төлөвших болно.

  • Идэвхтэй бай

Эцэг эх болсон ч өөрсдийн романтик харилцаанд анхаарал тавь. Хайр сэтгэлийн хүчтэй холбоогоо хадгалж үлдэхийн тулд идэвх санаачлага гаргадаг байгаарай. Зөвхөн энэ тал дээр бус чөлөөт цагаа зөв сайхан өнгөрүүлэхэд хийж болох сонирхолтой зүйлсийг бодож олох хэрэгтэй. Ингэснээр гэр бүлийн харилцаа халуун дулаан, хүүхдүүд тань ч идэвхтэй амьдралын зөв үлгэр дуурайлыг авах болно.

  • Зөвлөгөө өг

Хүүхдийн сэтгэлийг юу ч бичээгүй цагаан цаастай зүйрлэдэг. Гэвч тэд ч гэсэн бидэнтэй адил хүнд хэцүү үетэй тулгардаг. Өсч, том болох тусам ямар нэг сэтгэл санааны зөрчил бий болдог. Харин энэ үед тэдэнтэй хамт байж, нөхөрсөг зөвлөгөө өгч, ярилцах нь хамгийн чухал юм шүү.

  • Тэд ч бас шархалдаг

Зарим тохиолдолд тэднийг тайван үлдээх нь хамгийн зөв зам байдаг. Тэдэнд өөрөө өөрийгөө олж, өөрийгөө зоригжуулах боломжийг олгоорой. Учир нь яг энэ үед хүүхэд шинээр амьдарч, бүгдийг шинээр эхэлж болдог гэдгийг ухаарах тал бий.

Эх сурвалж: FamilyShare