2019/11/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,703.09₮
B30
УЛААНБААТАР
-4°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-20°
|
-23°
09:00
S30
-14°
10:00
S30
-11°
11:00
S30
-8°
12:00
S26
-5°
13:00
S26
-4°
14:00
S30
-3°
15:00
S30
-3°
16:00
S30
-4°
17:00
S30
-5°
18:00
S29
-6°
19:00
S29
-7°
20:00
S29
-8°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/10/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Заяабаатар: Архивын баримтууд түүхийн хамгийн БОДИТ ГЭРЧ болдог

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 10 сарын 14
iKon.MN

Манж Чин улсын үеийн Монголын түүхэнд холбогдох “Дайчин гүрний дотоод яамны Монгол бичгийн гэрийн данс” сурвалжийн эх бичгийн цогц судалгааны төслийн нээлт өнөөдөр боллоо. 

Тус төслийн үйл ажиллагааг Монгол Улсын Их Сургууль дотоод эх үүсвэрээр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнд төвлөрүүлэн Монгол хэл, Хэлшинжлэлийн тэнхим, Түүхийн тэнхимийн эрдэмтэн судлаачид голлон гүйцэтгэх юм байна. 

Энэ талаар Монгол Судлалын Хүрээлэнгийн захирал Д.Заяабаатар “Монгол Улсын Их Сургууль Монгол Судлалыг судалгааны тэргүүлэх чиглэл гэж стратеги төлөвлөгөөндөө тусгаж энэхүү төслийн ажлыг санхүүжүүлэн, эхлүүлж байгаад судлаачид бид баяртай байна.  

Дэлхий нийтийн анхаарч байгаа судалгааны нэг асуудал бол Манжийн үед хамаарах Монголын түүх юм.

Энэ үеийн түүхийг судлахад энэхүү сурвалж бичиг чухал материал болно. Иймээс энэхүү сурвалж бичгийг судалгааны эргэлтэнд оруулж, судлаачдын хүртээл болгох нь чухал.

Тэгэхээр бид дэлхийн жишигт нийцсэн судалгааг явуулах ёстой гэдэг үүднээс Монголын түүхэнд холбогдох Манж сурвалж бичгийн судалгааг хийх нь зөв гэж үзэж байгаа юм.
 

Энэ сурвалж нь эх бичвэрээр хэвлэгдсэн байгаа. Харин бид эрдэм шинжилгээний галиг, хөрвүүлэг, бүх тайлбар, үгийн индекс зэрэг сурвалж бичгийн судалгааны орчин үеийн аргаар судалж, хэвлүүлэх болно. 

Хамгийн сонирхолтой нь энэ сурвалжид багтсан баримтууд бүгд архивын баримтууд байгаа. Архивын баримтууд нь түүхийн хамгийн бодит гэрч байдаг” хэмээн тайлбарлав.

Энэхүү сурвалж нь Энх-Амгалангийн 10-р он (1671)-оос Тэнгэрийн тэтгэсний 8-р он (1743)-ы хооронд хамаарах албан баримт бичгийг эмхлэн дансалж, дэвтэрлэсэн, Бээжин дэх БНХАУ-ын Түүхийн нэгдүгээр архивын хадгаламжид буй дурсгал юм.

Бүгд 113 дэвтэр бөгөөд үүнд Манж бичгээр 1,742, Монгол бичгээр 1,512, Төвдийн шар үсгээр 9, Тод үсгээр 41, Хятадаар 3 нийт 3,332 баримтыг багтаажээ.
 
 
Төслийн нийт санхүүжилт 72 сая төгрөг бөгөөд үүнээс төслийг гүйцэтгэх ажлын хэсэгт зарцуулагдах эхний зарцуулалт 32 сая төгрөг байхаар МУИС-иас санхүүжүүлжээ. Төслийн үр дүнд эх бичгийн цогц судалгааны 12 боть бүтээл гарах юм байна.

Үүнээс гадна сүүлийн үед МУИС-д,

  • Монголын эртний улсуудын түүх 5 боть, 
  • "Монголын нууц товчоо”-дэлхийн ном, 
  • "Нийтээр эзэмших монгол хэл” зэрэг монголын түүх, хэл, соёлын чиглэлээр томоохон төслүүдийг БСШУСЯ, Монгол судлалыг дэмжих сан, Ерөнхийлөгчийн тамгын газар, Шинжлэх ухаан-технологийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа аж.

x