2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
13:00
S32
18°
14:00
S32
21°
15:00
S32
22°
16:00
S32
23°
17:00
S32
23°
18:00
S32
21°
19:00
S31
17°
20:00
S31
14°
21:00
S31
12°
22:00
S31
11°
23:00
S31
10°
00:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/10/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Жаргалантуул: Албан байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн хувьсах зардлыг улсаас өгнө

Э.Бэрцэцэг
2016 оны 10 сарын 12
Зууны мэдээ
Гэрэл зургийг mpa.mn

Төсөв хүндрэлтэй байгаа энэ үед зарим албан байгууллага дэргэдээ цэцэрлэг байгуулан ажиллаж байгаа билээ. Нийслэлд хэчнээн байгууллага ажилчдынхаа нийгмийн асуудлыг ингэж шийдвэрлэж байгаа талаар Нийслэлийн Боловсролын газрын Сургалт, арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас тодрууллаа.

-“Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээний энэ жил Гадаад харилцааны яам 75 хүүхэд сурч, хүмүүжих цэцэрлэгтэй болсон. Одоогоор оор ямар байгууллага энэ ажлыг хэрхэн дэмжиж байна вэ. Цэцэрлэгүүдийн тосов мөнгийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Хүн амын тоо өсөн нэмэгдэх хэрээр шийдлээ олж чадахгүй байгаа нэг асуудал нь цэцэрлэгийн хүрэлцээ хангамж. Тиймээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд томоохон компани юм уу, албан байгууллагууд дэргэдээ цэцэрлэгтэй болох бодлого барьж байгаа. Энэ жилийн хувьд нэлээд хэдэн яамдаас санаачилга гаргаад хажуудаа цэцэрлэг байгуулсан.

Эдгээр цэцэрлэгийг аль ойрхон байгаа улсын цэцэрлэгийн бүлэг байдлаар зохион байгуулан ажиллаж байна. Жишээ нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны цэцэрлэг гэхэд 37 дугаар цэцэрлэгийн хажууд байдаг.

Тиймээс тухайн байгууллагаас багшийн нормыг нь хангана гэсэн үг. Одоогоор манайд байгууллагын дэргэдэх цэцэрлэгт тусгай зөвшөөрөл өгөх эрх зүйн үндэс байхгүй байгаа. Тиймээс арга замыг нь илэрхийлээд, төрийн өмчийн цэцэрлэгийн харьяа бүлэг байгуулах хэлбэрээр зохион байгуулсан.

-Цэцэрлэгийнхээ тусгай зөвшөөрлийг авчихвал цаашид төсөв мөнгийг нь улсаас шийдээд явна гэсэн үг үү?

-Цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг жилд нэг удаа авдаг. Гуравдугаар сарын 1-ний дотор материалыг нь аваад дараа оны төсөв батлагдахаас өмнө зөвшөөрөл өгдөг. Энэ нь ямар ач холбогдолтой вэ гэхээр дараа жил хувьсах зардлаа аваад явах боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, энэ нь хувийн цэцэрлэг гэсэн үг.

Тиймээс цаашид аж ахуйн нэгж, албан байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулаад ажиллавал цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл дээр нь уян хатан хөнгөлөлт үзүүлж, дээр нь тухайн цэцэрлэгт явж байгаа хүүхдүүдийн хувьсах зардлыг улсаас өгөх учраас үйл ажиллагаагаа хэвийн явуулах, аж ахуй нэгжийн дэргэдэх цэцэрлэгийн тоо нэмэгдэх боломж бүрдэх юм.

Албан байгууллагууд дэргэдээ ажилчдынхаа хүүхдүүдийг хамруулах цэцэрлэгтэй болчихвол энэ нь эцэг эхчүүдэд ч, улсад ч ашиг тусаа өгөх, үр дүнтэй ажил болох юм.

x