Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Мазаалайг хамгаалахад БНХАУ-ын Засгийн газар туслахаар болжээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 11
iKon.MN

БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар хэрэгжих “Мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах төсөл”-ийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааны ажлын уулзалтын протоколд өнөөдөр гарын үсэг зурлаа.

 

Монголд төдийгүй дэлхийд ховордоод буй мазаалайг хамгаалах зорилго бүхий уг төлсийг хэрэгжүүлэх саналыг манай улсын Засгийн газар БНХАУ-д тавьжээ. Энэ хүрээнд тус улсын байгаль орчны салбарын есөн мэргэжилтэн өнгөрсөн сарын 28-наас Говийн их дархан цаазат газарт ажиллаж, мазаалайн амьдрах орчныг хэрхэн сайжруулах талаар судалгаа хийсэн байна. 

БОАЖ-ын дэд сайд Ц.БатбаярМанай улсад 28 үлдээд буй мазаалайг хамгаалах үйлсэд энэ судалгаа чухал үүрэгтэй” гэлээ.

 

Монгол Улс дахь Хятадын ЭСЯ-ны хэргиг түр хамгаалагч Ян Чиндун “Мазаалай бол Монголын ховор эрдэнэ. Түүнийг хамгаалах нь туйлын чухал. Гэвч мазаалай амьдрах орчин хүнд нөхцөлд байгаа тул өсгөн үржүүлэхэд бэрхшээл тулгарч байгаа. Тиймээс Монголын талаас тавьсан мазаалай хамгаалах төслийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах болно” гэлээ.

“Мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах төсөл” ирэх оны хоёрдугаар улиралаас хэрэгжих эхэлнэ.

Гарын үсэг зурах ёслолд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирлагын газрын дарга Д.Даваасамба болон БНХАУ-ын Элчин сайдын яамны Худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан нарийн бичиг Лю Жиэфэн нар оролцлоо гэж БОАЖЯ-ны ХМА-аас мэдээллээ.