Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Face of Beauty International 2016" тэмцээний ТЭРГҮҮН титмийн эзэн маргааш тодорно

ikon.mn
2016 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

"Face of Beauty International 2016" олон улсын миссийн тэмцээн есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 09-ний хооронд манай улсад болж байгаа билээ.

Тэргүүн титмийн төлөө өрсөлдөхөөр 60 орны гоо бүсгүй хүрэлцэн ирээд байгаа юм.

Тэмцээний шүүгчээр хөтлөгч П.Анужин, Украйны "АМЬД БАРБИ" Валерия Лукьянова, "Face of Beauty International" тэмцээнийг үүсгэн байгуулагч Мила Мануэль нар ажиллаж байна.

 

Урьдчилсан шалгаруулалтын хамгийн сүүлийнх нь болох "Үдшийн гоёлын даашинз"-тай гоо бүсгүйчүүдийг шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 5-нд АСЕМ Вилла-д боллоо.

Энэхүү шалгаруулалтаас шилдэг 15 бүсгүйг тодруулжээ. Үүнд:

  1. Португаль
  2. Алтайн Бүгд Найрамдах улс
  3. Словак
  4. Парагвай
  5. Мьянмар
  6. Тайланд
  7. Хятад
  8. Унгар
  9. Филиппин
  10. ОХУ
  11. Солонгос
  12. Монако
  13. Гондурас
  14. Монгол
  15. Шри-Ланк улсын бүсгүйчүүд багтлаа.
"Face of Beauty International 2016" олон улсын гоо бүсгүйчүүдийн тэргүүн титэмийн эзнийг шалгаруулах ёслол КОРПОРЭЙТ зочид буудлын концертийн их танхимд  аравдугаар сарын 08 ны Бямба гаригт 19:00 цагаас болно.

Тасалбарыг 1900-1800, 8080-7070 буюу https://www.ticket.mn/event/131/-ээс захиалах боломжтойг зохион байгуулагчид хэллээ.


Эх сурвалж:  "Face of Beauty International 2016" тэмцээнийг зохион байгуулах комисс