2019/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,683.19₮
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
-2°
|
-8°
B30
УЛААНБААТАР
|
-11°
16:00
S20
17:00
S20
-1°
18:00
S20
-2°
19:00
S26
-4°
20:00
S26
-5°
21:00
S26
-5°
22:00
S29
-5°
23:00
S29
-6°
00:00
S29
-6°
01:00
S29
-6°
02:00
S29
-6°
03:00
S29
-7°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/10/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Нямдорж: Бүлэглэл дамжсан луйвраа хамгаалж их ажил хийх юм шиг байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 10 сарын 6
iKon.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн талаар хатуу шүүмжлэлүүд хэлсэн. Үүнтэй холбоотой дэд дарга Ц.Нямдорж өнөөдөр УИХ-ын чуулганы үеэр байр сууриа илэрхийллээ.

Түүний байр суурийг хүргэж байна.

Ц.Нямдорж "Би УИХ-ын гишүүнийхээ хувьд төрийн байгууллагаас мэдээлэл авч, асуудал дэвшүүлэх эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн талаар татвар болон бусад газруудаас мэдээлэл авсан. Намайг бараг Б.Чойжилсүрэнтэй хуйвалдчихлаа гээд Ц.Элбэгдорж өнөөдөр юм ярьчихсан юм аа даа. Би Б.Чойжилсүрэнтэй хуйвалдаад 49 хувийг нь авчихсан юм уу хаашаа юм. Энэ одоо юу яриад байгаа юм.

Энэ асуудлаар надад Засгийн газарт ч байхгүй мэдээлэл байна.

“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах үйл ажиллагааг зохион байгуулсан хүн нь Ц.Элбэгдорж өөрөө. Зургаадугаар сарын 29-нд Ташкентад гурван улсын уулзалт болоход ХХБ-ны О.Орхон нь өөрөө очиж эцсийн цэг тавьсан. Би үүнийг л хэлсэн юм. Одоо мэдэн будлиад байж хэрэггүй.

“Эрдэнэт”-ийн татвар төлөлтийн байдлыг намын бүлэгт гаргаж өгсөн мэдээлэл байна. Наймдугаар сарын байдлаар улсын төсөвт 20 тэрбум төгрөг оруулсан байсан юм. Есдүгээр сарын байдлаар “Эрдэнэт” үйлдвэр 54 тэрбум төгрөгийн татвар оруулсан байна гэж ТЕГ тайлан гаргаж өгсөн байна. Ноднин жил 323 тэрбум төгрөгийн татвар төлж байсан юм. Тэгэхэд “Эрдэнэт”-тэй адилхан үйл ажиллагаа явуулж буй “Оюу толгой” есдүгээр сарын мэдээгээр улсад 278 тэрбум төгрөг татварт төлчихсөн байна.

Бүлэглэл дамжсан луйвраа хамгаалж их ажил хийх юм шиг байна" гэв.

ВИДЕО: 

 

x