2019/10/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.53₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-6°
B30
УЛААНБААТАР
12°
|
-4°
B30
УЛААНБААТАР
12°
|
-3°
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S32
19:00
S31
20:00
S31
21:00
S31
-2°
22:00
S31
-2°
23:00
S31
-3°
00:00
S31
-3°
01:00
S31
-4°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/10/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦУУЛГА: Prado продакшн

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 10 сарын 5
Cardoctor

“Land Cruiser Prado”-ийн дөрөв дэх үеийг зургаан жилийн турш үйлдвэрлэж байна. 2013 онд косметик засалд орсон “Prado”-ийн энэхүү загвар “Toyota Hilux”-ийн адилаар шинэ турбодизель хөдөлгүүр болон 6 шатлалт автомат хурдны хайрцагтай болжээ. 

177 морины хүчтэй, 450 Н•м эргүүлэх хүчтэй, 2.8 литрийн 1GF-FTV хөдөлгүүр нь өмнөх 3 литрийнхээс илүү хүчтэйгээс гадна хаазны дөрөөг хамаагүй гишгээгүй тохиолдолд харьцангуй дуу чимээ, чичиргээ багатай.

Хөдөлгүүрийн эргүүлэх хүчийг 40 Н•м-ээр өсгөж шинэ автомат хурдны хайрцгийн дамжуулгын тоог цөөлснөөр гүйцэж түрүүлэхэд илүү хөнгөн шингэн болсон. Дээд буюу хөнгөн арааг уртасгаснаар хөдөө замд хурдтай давхихад 100 км бүрд ойролцоогоор 0.7 литр түлш хэмнэнэ. 

 

Хурдлах тусам илүү дуулгавартай болдог “Prado”-ийн 100 км хүртэлх хурд авалт 1 секундээр хоцрох болсон нь харамсалтай. Тиймээс, байрнаасаа сум шиг харвах дуртай жолооч нар шинэ автомат хурдны хайрцагтай хослон ажилладаг 6 цилиндртэй 4 литрийн бензин хөдөлгүүртэй хувилбарыг худалдан авахаас өөр замгүй.

Ийм "Prado" өмнөх үеэсээ 0.4 секундээр илүү хурдан буюу 8.8 секундийн дотор 100 км/ц хүртэл хурдална. Нэг аяга бензин хэмнэнэ гэдэг сайхан шүү дээ!

 

“Prestige” болон “Lux” топ хувилбарт хийсэн бас нэг шинэчлэл нь зогсоолоос ухарч гарахад туслах систем юм. Тодруулбал, бид зогсоолоос гарахдаа аваарын гэрлээ асаан хажуугаас машин ирж сигнаалдах нь уу үгүй юу гэдгийг анхааралтай чагнасаар ухардаг.

Тэгвэл Prado гэрэл анивчуулж, дохиолол дуугарах маягаар “хажуугаас ирж яваа автомашин улам ойртож байна” гэдгийг мэдээлдэг боллоо.

 
 

 

x