Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутгаас нийслэлд суралцаж буй оюутнуудад үйлчлэх Эрүүл Мэндийн Төвүүд

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хөдөө, орон нутгаас нийслэлд суралцаж буй оюутнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн харьяаллыг тогтоожээ. Үүнд:

/Тодруулбал, Архангай аймгаас ирсэн оюутан Сүхбаатар дүүргийн Эрүүл Мэндийн Төвөөр үйлчлүүлэх боломжтой./

Хөдөө, орон нутгаас ирсэн оюутнуудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ЭМТ-үүд

Оюутан, суралцагчийн орон нутгийн харьяалал Дүүрэг Хамрагдах дүүргийн эмнэлэг
1 Говь-Алтай Баянзүрх Эрүүл Мэндийн Төв
2 Говьсүмбэр
3 Завхан Баянгол Эрүүл Мэндийн Төв
4 Орхон
5 Өмнөговь
6 Сүхбаатар
7 Булган Сонгинохайрхан Эрүүл Мэндийн Төв
8 Дорноговь
9 Дундговь
10 Архангай Сүхбаатар Эрүүл Мэндийн Төв
11 Баян-Өлгий
12 Баянхонгор
13 Дархан-Уул
14 Дорнод Чингэлтэй Эрүүл Мэндийн Төв
15 Өвөрхангай
16 Сэлэнгэ
17 Төв
18 Увс Хан-Уул  Эрүүл Мэндийн Төв
19 Ховд
20 Хөвсгөл
21 Хэнтий

Ингэснээр орон нутгаас ирсэн оюутан, суралцагчид харьяаллын дагуу эрүүл мэндийн байгууллагын хяналтад орж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орох, эмчээс зөвлөгөө авах, зэрэг тусламж авах боломжтой болж байна.

Хэрвээ эрүүл мэндийн даатгалд хамрагдсан бол даатгалынхаа дэвтэртэй очих нь. Хуулийн дагуу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал төлбөрийг даатгалын сангаас өгөх аж.

Эрүүл Мэндийн, БСШУС, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдын хамтарсан тушаалаар дээрх харьяаллыг тогтоосон байна.