2020/04/10
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,781.42₮
B30
УЛААНБААТАР
15°
|
-2°
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
11:00
S32
12:00
S32
10°
13:00
S32
12°
14:00
S32
13°
15:00
S32
14°
16:00
S32
15°
17:00
S32
14°
18:00
S32
13°
19:00
S32
10°
20:00
S31
21:00
S31
22:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/09/29 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Нямдорж: "Эрдэнэт" үйлдвэрт Засгийн газрын 51 хувийн эрх мэдэл байхгүй болсон

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 29
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой асуудлаар Төрийн ордны "Жанжин Д.Сүхбаатар" танхимд өнөөдөр /2016.09.29/ хэвлэлийн бага хурал хийлээ.

Ц.Нямдорж: "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн талаар шийдвэр гарч зургаан сарын хугацаа өнгөрч байна. Байдал учир битүүлэг хэвээрээ байна. 

Хамгийн гол нь 49 хувийг худалдаж авсан эх үүсвэр, худалдаалсны дараа Монголд явагдсан хуйвалдаан дээд зэргээр анхаарал татаж байна. 

ТУЗ-ийн хурал болоод зургаадугаар сарын 27-ны өдөр дүрэм батлагдсан. Дүрэм батлагдахдаа ТУЗ-ийн даргыг томилсон, ТУЗ-ийн зургаан гишүүнийг сольвол даргын саналыг авна гэсэн. Дээрээс нь нэр дэвшүүлэх хорооны дарга нь ТУЗ-ийн дарга байна. ТУЗ-ийн дарга нь бүх томилгоог мэднэ гэсэн байгаа. Үүнээс болоод "Эрдэнэт" үйлдвэрт Засгийн газрын  51 хувийн эрх мэдэл байхгүй болсон. 

Өнөөдөр ТУЗ-ийн дарга гэдэг хүн ойлгомжгүй байна.

Хоёрдугаарт "Эрдэнэт" үйлдвэр ноднин жилийн байдлаар 284 тэрбум төгрөгийн татвар төлж байсан. Энэ жил 20 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. 

/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМООР ХАРАХ БОЛОМЖТОЙ/

 

Ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй "Оюутолгой" компани 244 гаруй тэрбум төгрөгийг татварт төлчихөөд байхад "Эрдэнэт" үйлдвэр 10 дахин бага татвар төлсөн. Яахаараа нэг нь ийм багыг төлдөг билээ. 

Эрдэнэтийн мөнгөөр Эрдэнэтийг өөрийн болгох луйвар үүний цаана харагдаж байна. 

Гуравдугаарт энэ бүх ажиллагааны цаана ХХБ, УБ банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гэдэг хүн байна. Д.Эрдэнэбилэг нь Улаанбаатар банкны 99 хувийн хувьцаа эзэмшигч. Эрдэнэт үйлдвэр тойрсон бүх юм энэ хүнээр дамжсан дүр зураг харагдаж байна. Худалдаа Хөгжлийн Банк нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Багануур, III, IV цахилгаан станцуудыг хувьчилж авахаар бэлтгэлээ хангаж байна. Арилжааны банк нь ийм үйл ажиллагаа явуулах нь хориотой.

"Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдан авсан гэх компаниас хууль ёсны мөнгөөр нь авсан бол улс буцааж авах арга байна. Улсын мэдэлд үлдээсэн нь зөв гэсэн байр суурьтай байна. Манай улсыг 30, 40 жил тэжээсэн компанийг цөөн хэдэн хүмүүсийн хуйвалдаанд алдаж болохгүй.

Зургаадугаар сарын 28-нд Эрдэнэтийн асуудал сөхөгдсөний дараа Худалдаа Хөгжлийн Банкны О.Орхон гэж хүн Монгол ТВ-ээр ярихдаа 2 жилийн өмнөөс гэрээ хэлцэл эхэлсэн гэж үг алдсан. Яагаад ЗГ нь яриагүй байхад нэг банк энэ талаар хэлэлцэж байдаг билээ" гэв.

Уг хэвлэлийн бага хурлыг iKon.mn ШУУД дамжуулсныг хүлээн авч үзнэ үү. 

 
x