2019/08/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.87₮
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
20°
|
20:00
S29
13°
21:00
S29
12°
22:00
S29
12°
23:00
S29
11°
00:00
S29
10°
01:00
S29
10°
02:00
S29
10°
03:00
S29
04:00
S29
05:00
S26
06:00
S26
07:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/09/28 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Түмэнцэнгэл: 1,948 хүний таван хувийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэж өгөхөөр болсон

Н.Пунцагболд
2016 оны 9 сарын 28
Монголын мэдээ
Гэрэл зургийг mpa.mn

Монголбанкны эдийн засагч Б.Түмэнцэнгэлтэй ипотекийн зээлийн асуудлаар цөөн хором ярилцлаа. 

-Монголбанкнаас ипотекийн зээлийг санхүүжүүлэх тал дээр тодорхой байр суурийг баримталж байгаа. Таван хувийн зээлийг олгох боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Найман хувийн зээлийн хувьд түр зуур олгохоо больчихоод байна? 

-Монголбанк бол ипотекийн зээлийг үргэлжлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ цаашид хэрхэн, тогтвортой, зөв механизмаар үргэлжлүүлэх вэ гэдэг гарцыг хайж байна. Үүнийг бас иргэд ойлгох хэрэгтэй. Таван хувийн зээлийг яагаад олгох боломжгүй болчихов гэдэг дээр иргэд нэлээд сонирхож байна.

Таван хувийн зээл өнөөгийн нөхцөлд энэ байдлаар үргэлжлэх боломжгүй. Мөнгөний бодлогын нийцтэй байдалтай уялдахгүй байна. Нэг талдаа эрс шийдэмгий арга хэмжээ аваад, чангалах бодлого явдаг. Нөгөө талдаа таван хувийн зээл санхүүжүүлэх гээд мөнгө хэвлэдэг байдал нь хоорондоо нийцтэй биш.

Тэгэхээр таван хувийн зээлийг зогсооё гэсэн шийдвэрийг Монголбанкнаас гаргасан байгаа. Найман хувийн зээлийн хувьд цааш нь хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдэг арга замыг бид хайж байна. 

-Таван хувийн зээл авахаар нэгэнт хүсэлтээ өгсөн хүмүүст зээл олгох асуудал яригдсан гэсэн. Энэ талаар тодруулбал? 

-Монголбанкны Захирлуудын зөвлөлөөс таван хувийн хүүтэй орон сууцны зээлийн санхүүжилтийг зогсоох шийдвэр гаргаж, 2016 оны есдүгээр сарын 5-ны өдөр бүх банкны гүйцэтгэх захирлуудад мэдэгдсэн. Тухайн мэдэгдэл хүргүүлэхээс өмнөх таван хувийн зээлүүдийн хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг банкууд хүссэн байгаа.

Энэ хүсэлтийн дагуу Монголбанкнаас 2016 оны есдүгээр сарын 14-ний байдлаар ирүүлсэн 1,948 зээлдэгчийн 92.2 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн. Гэхдээ хоёр үе шаттайгаар олгохоор шийдвэр гарсан. Эхний ээлжид нэн тэргүүнд олгох үндэслэл бүхий 739 зээлдэгчийн 44.7 тэрбумыг олгохоор болсон.

Үүнд, худалдан авах орон сууцных нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гарсан, банк зээлдэгчтэй зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан, зээлдэгчийн барьцааг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн зэрэг зээлүүдийг эхний ээлжид шийдвэрлэж, санхүүжилтийг гаргахаар шийдсэн.

Харин хүсэлтээ ирүүлсэн хэдий ч зээлийн хорооны шийдвэр эцсийн байдлаар гараагүй хүлээгдэж байгаа, банкууд шууд олгоход бэлэн бус зээлүүдэд дараагийн шатанд олгохоор байна. 

-Иргэдийн дунд найман хувийн зээлийг хэзээнээс эхэлж өгч эхлэх вэ гэдэг хүлээлт маш их байна. Энэ тал дээр мэдээлэл өгөөч? 

-Найман хувийн зээл түр зогссон гэдгийг иргэд мэдэж байгаа байх. Энэ зээл түр зогссон нь хоёр шалтгаантай. Өнгөрсөн наймдугаар сард бид арилжааны банкуудад шалгалт хийсэн. Энэ шалгалтаар зарим нэг арилжааны банк Монголбанкнаас олгосон санхүүжилтийг зориулалтын дагуу ашиглаагүй байсан.

Тодруулбал, манайхаас авсан санхүүжилтээ найман хувийн зээлд олгоогүй, үлдэгдэлтэй байсан юм. Энэ асуудлыг шийдвэрлэж дуусаад ямар үр дүн гарах нь вэ гэдгийг хүлээж байна. Ер нь шалгалтын үр дүнг нэгтгээд дууссан. Удахгүй Монголбанкны удирдлагууд хуралдаж, шийдвэрээ гаргах болов уу.

Мөн мөнгөний бодлогын цаашдын төлөв байдал ямар болох нь вэ. Төсөвтэйгээ хэр уялдах нь уу. Энэ хоёр зүйлийг шийдвэрлэсний үндсэн дээр найман хувийн зээлээ хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдгийг шийдэх байх.

Яг нарийн цаг хугацаа хэлэхэд хэцүү байна. Яг тэднээс эхэлж өгнө гэж хэлэх аргагүй. Гэхдээ бид аль болох шуурхай арга хэмжээ авч, хурдан шийдвэрлэх тал дээр ажиллаж байна. 

-Засгийн газраас 100 ам.метр хүртэл талбайн хэмжээг нэмэх талаар яриад байгаа шүү дээ. Энэ тал дээр Монголбанкны зүгээс ямар байр суурьтай хандаж байгаа юм бол? 

-Ер нь бол гуравдугаар сараас эхлээд ипотекийн зээлийн үйлчлэлийг Засгийн газарт шилжүүлсэн. Тийм болохоор энэ хөтөлбөрөө ямар нөхцөлтэйгөөр үргэлжлүүлэх нь Засгийн газрын өөрийнх нь шийдэх асуудал.

Монголбанкны хувьд санхүүжилт талаас нь оролцож байгаа. Манай байр суурь ямар вэ гэхээр, 80 хүртэлх ам.метр талбайтай орон сууцны ипотекийн зээлийг бид санхүүжүүлнэ. Түүнээс дээш бол Засгийн газар хэрхэн санхүүжүүлэх шийдлээ өөрөө ол гэсэн байр суурьтай байгаа.

x