Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Долоон настай хүүгийн амийг захиалгаар хөнөөсөн байж болзошгүй"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Дорнод аймгийн төвд долоон настай хүү учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарчээ. Уг хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэл хийлээ.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "2016 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 16:34 цагт Дорнод аймгийн Хэрлэн суманд суух 7 настай Т цахилгаанд цохиулсан байдалтай нас барсан байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. 

Аймгийн цагдаагийн газраас хэргийн газар очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Уг хэрэгт урьдчилсан байдлаар хохирогчийн эцэг Ц-тэй хувийн дотно харилцаатай 1992 онд төрсөн С гэгч эмэгтэйг шалгаж байна. Иргэн С гэгч нь 1998 онд төрсөн Б гэгчид захиалга өгч хохирогчийн амь насанд хүрсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна. 

Сэжигтнээр татагдсан хоёр этгээдийн нэг болох иргэн Б нь 2016 онд Эрүүгийн хуулийн 145, 145.2-т зааснаар хоёр жилийн ял шийтгүүлж, насанд хүрээгүй учраас ял хойшилсон байсан.

Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 91.2.11-т зааснаар сэжигтнүүдэд таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв.