Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Авьяаслаг Монголчууд: 4 настай "ХЭВЛҮҮХЭН" оролцогч

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

"Авьяаслаг Монголчууд" шоуны 3 дахь дугаарын хамгийн өхөөрдөм, сэргэлэн оролцогч нь 4 настай бяцхан охин А.Эрдэнэцэцэг байлаа.

Түүний үзүүлбэр "Өхөөрдөм чоно" үлгэр. Жүжиглэлт, уран тод хэллэг нь үзэгчид, шүүгчдийг инээлгэж чадлаа.

Үзүүлбэрийнхээ дараа А.Эрдэнэцэцэг охин шүүгчдийн асуултад хариулав.

С.Чимгээ шүүгч:

- Бөдөн шувуу харсан уу?
-Манайд ирдэг байсаан.

-Дүү нь хөөрхөн үү?
-Дүү хөөрхөн. Бооёо гэдэг. 

- Хошин шогийн уу?
- Үгүй ээ. 

-Бооёо дүү нь хэдэн настай юм бэ?
-Манай дүү насгүй. Өлгийтэй.

-Танай гэр ойрхон уу, хол уу?
- Хол доо. Танайх хол бол манайх хол гэсэн үг шдээ.

Чука шүүгч:

- Энэ хэний хүүхэд вэ, ээж, аав нь хэн бэ?

-Та ямар ярьдаг болчоо вээ.

-Чи хэдэн настай юм бэ?

- Дөрвөн настай яагаад та ойлгохгүй байгаа юм хэмээн хэвлүүхэн хариулж байв. 

БИЧЛЭГ: