2019/08/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.87₮
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
20°
|
19:00
S40
15°
20:00
S40
14°
21:00
S40
13°
22:00
S29
12°
23:00
S29
11°
00:00
S29
10°
01:00
S29
10°
02:00
S29
10°
03:00
S29
04:00
S29
05:00
S26
06:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/09/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амины болон инженерийн хангамжтай орон сууцны хүрэлцээг ӨСГӨХӨӨР төлөвлөжээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 9 сарын 14
iKon.MN

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийт өрхийн 40 гаруй хувь нь инженерийн хангамжтай нийтийн орон сууцанд, 60 орчим хувь нь инженерийн бүрэн бус хангамжтай гэр хороололд амьдарч байгаа юм.

Гэр хороолол нь хотын барилгажсан газар нутгийн 30 хувь, суурьшлын нутаг дэвсгэрийн 55 хувийг эзэлдэг байна. Тиймээс хот байгуулалтын шинэ Ерөнхий төлөвлөгөөнд орон сууцны фондод инженерийн сүлжээтэй нийтийн болон амины орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, инженерийн бүрэн бус сүлжээтэй гэр болон бусад сууцны эзлэх хувийг бууруулах бодлого баримталсан байдаг.

УИХ-ын 2013 оны 174 дүгээр тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хүртлэх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т хотын орон сууцны барилгажилтын хүрээнд 2030 он гэхэд нийт орон сууцны фондод инженерийн хангамжтай орон сууцны хүрэлцээг 79 хувьд, нэг хүнд ногдох орон сууцны талбайг 13.5 ам метрт хүргэх зорилт дэвшүүлсэн байна.

Мөн  амины орон сууцны хорооллыг  16.7 хувь болгож нэмэгдүүлэхээр тусгажээ.  Харин нийтийн орон сууцны нийтийн орон сууцны хүрэлцээг 2030 онд 61.8 хувь болж өсгөхөөр төлөвлөсөн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

x