Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

“Fifty Shades of Grey” киноны үргэлжлэл “Fifty Shades Darker” киноны трэйлер гарлаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Дуулиант “Fifty Shades” гурамсан зохиолын хоёр дахь бүтээл болох “Fifty Shades Darker” киноны трэйлер өнгөрсөн шөнө олон нийтэд хүрчээ.

Өнгөрсөн онд уг цувралын эхний бүтээл “Fifty Shades of Grey” кино нь бокс офисоос $571 саяыг олж амжилттай үр дүнд хүрсэн юм.

Тэгвэл хоёр дахь кино “Fifty Shades Darker” нь ирэх оны Валентины баярын өмнөхөн буюу хоёрдугаар сарын 10-нд нээлтээ хийх юм байна.

Өмнөх кинон дээр гол дүрийн бүсгүй Анастасия (Дакота Жонсон) харилцааны хувьд нийцэхгүй хосууд гэдгээ мэдээд Кристианаас (Жэми Дорнан) салж явж байгаагаар төгсдөг.

Тэгвэл хоёр дахь кинон дээр тэд эргэн нийлж байгаагаар үйл явдал өрнөх юм байна.

Цувралын сүүлийнх буюу гурав дахь кино “Fifty Shades Freed” нь 2018 онд гарахаар төлөвлөгджээ.

Эх сурвалж: Independent