Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Э.БАТ-ҮҮЛ ТАЛИЙГААЧ С.ЗОРИГ ХОЁРТ ХУВИЙН ӨС ХОНЗОН ОГТ БАЙГААГҮЙ"

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 9 сарын 14
iKon.MN

4 жилийн дотор УБ гэрэлтэй гэгээтэй болсны төлөө Э.Бат-Үүлийг “шагнаж” байгаа нь энэ үү? 

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татсан тухай өөрөө мэдээлэл хийсэн билээ.

Тэгвэл ийнхүү түүнийг шалгах болсныг эсэргүүцэж Соёлын гавьяат зүтгэлтэн С.Амарсанаа, гавьяат жүжигчин Д.Сосорбарам тэргүүтэй Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд мэдээлэл хийлээ

 

МУГЖ Д.Сосорбарам "Коммунистууд төрийн толгойд гарахаар ийм зүйл хийдэг. Үүнийг таслан зогсоох цаг болсон. Бид хүний эрхийг дээдэлсэн нийгмийг байгуулж чадаагүй юм байна. Хүнд ёс бусаар халддаг.  Хууль нь КГБ-ын аргаар байна. Гэмгүй хүнийг буруутгадаг. Ял тулгадаг. Үүнээс болж гэр бүлээрээ нэр хүнд нь хохирдог. 

2000 оноос хойш хүний эрх бүрхэг болсон. Одооноос бугшмал зүйлээс ангижрах хувьсгал хийх цаг нь болжээ. Энэ өдрөөс хойш би дуугүй байхгүй. Дөрвөн жилийн дотор УБ гэрэлтэй гэгээтэй болсны төлөө Э.Бат-Үүлийг “шагнаж” байгаа нь энэ үү?

Би дарангуйллын эсрэг байна. Би ганцаараа ч үүний эсрэг зогсч чадна. Тэгсээр ч ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчид хандана. Хатуу шаардлага хүргүүлнэ" гэв.

"Э.Бат-Үүл талийгаач С.Зориг хоёрт хувийн өс хонзон огт байгаагүй"

 
Гэрэл зургийг mpa.mn

СГЗ С.Амарсанаа "Би Э.Бат-Үүл, талийгаач С.Зориг нартай 8 жил ажилласан. Монгол Улсыг хөгжүүлэх талаар тухайн үед санал зөрөх юм байсан. Монголын төлөө 90 онд бид бүгд хэрэлддэг байсан. Харин ажлаа тараад хүний ёсоор найзалж, жаргал зовлонгоо ярьдаг байлаа. Хувийн өс хонзон огт байгаагүй. Үүнийг бид нотолно.

Ардчилсан холбоо маш хүлээцтэй. Юм бүхэн дээр далдганаж гарч ирдэг газар биш. Анхдагч нар маш хүлээцтэй 20 жил байсан. Улс орон учир зүйгээ олоход цаг хугацаа хэрэгтэй гэж бид хүлээж байсан.

Бид нэг хөдөлбөл яг л 90 оных шиг босч чадна.  Нэгийг нь хутгалж алаад, нөгөөг нь амьдаар нь сүг болгох гэж байгаа бол бүгдийг нь алаарай" гэлээ.

Мэдээллийг iKon.mn ШУУД дамжуулан хүргэлээ

ВИДЕО: