Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Авьяаслаг Монголчууд: АНХНЫ АЛТАН БАЗЗЕРИЙГ ачигч залуу хүртлээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Энэ жилийн Авьяаслаг Монголчууд шоу алтан баззертай гэсэн мэдээлэл шоу гарахаас өмнө тархаад байсан. Тэгвэл өчигдрийн дугаарт шүүгч Rokitbay  Шонхор зах дээр ачигч хийдэг залуу н.Энх-Эрдэнийн үзүүлбэрт алтан баззер дарлаа. Орчин цагт залуусыг ажил голж хөдөлмөр эрхлэхгүй үр ашиггүй дипломны эзэд болжээ гэх шүүмжлэл гарах болсон.

Харин н.Энх-Эрдэнийн үзэл бодол, үйлдэл тэдэнд үлгэр болж чадлаа. Угаас гэр бүлээрээ цуглан үзэж суудаг нэвтрүүлэг учир эгэл энгийн зөв залуугийн дуулах чадварт биш хувь хүн нь үзэгчдэд хүрсэн учир үзэгчид бас давхар баярласныг сошиал орчинд тархсан сэтгэгдлээс харж болохоор байна.

Анхны алтан баззерын үнэлгээг авч хагас шигшээ тоглолтонд оролцох эрхээ авсан н.Энх-Эрдэнэд уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье

Хэрсүү охины хэлсэн үг олон хүнд хүрчээ

 

Шоуны 2 дах дугаарын оролцогчдоос үзэгчдэд хүрч уйлуулж нэгэн зүйлийг эргэцүүлэн бодоход хүргэсэн оролцогч бол н.Сайханцэцэг охин байлаа. Өчигдөр шоу гарсаны дараа сошиал ертөнцөд хамгийн их тархсан үг бол  түүний хэлсэн “хараатай хүмүүс яагаад ном уншдаггүйг би ойлгодоггүй” гэсэн үг байлаа. Түүнийг нэг зун 340 гаруй ном уншсан гэдгийг ээж нь ч хэлсэн.

Харин хараатай эрүүл эрхтэн бүтэн хүүхдүүд маань зуны амралтаа яаж өнгөрүүлдэг бол. Үүнээс гадна тэрээр хичээлдээ явахдаа цагаан таягаа хэд хэдэн удаа хугартал нь дайруулдаг, зам гарцаар гарахад хэн нэгэн тусалдаггүй зэргийг шоугаар дамжуулан жирийн хүмүүсийн харгислалыг илчилчихлээ. 

Авьяаслаг Монголчууд шоуны 2 дахь дугаарын “чимэг”

Авьяаслаг Монголчууд шоуны 2 дахь дугаарын чимэг үзүүлбэрүүдийн нэг яах аргагүй бүжгийн спортыг олон нийтэд харуулах зорилготой Мастер дэнс бүжгийн клубынхан байлаа. Цэнгээнт бүжгээр ямарч насны ямар ч хүмүүс бүжиглэж, мэргэжлийн түвшинд гүйцэтгэж чаддаг болохыг тэд харуулсан юм.

Мөн гудамжны бүжиг гэгддэг орчин цагийн залуусын дунд нилээд дэлгэрээд байгаа төрөлд цахиур хагалсан оролцогчид Hooliganz хамтлагийнхан байлаа.

Хамтлагийн гишүүдийн хувьд бэлтгэл хийх заалныхаа түрээсийг олоход хэцүүхэн байдгаа Авьяаслаг Монголчуудын тайзнаа нуусангүй. Гэсэн ч мөнгө байхгүй гээд шантраад суусангүй, тэмцээн уралдаанд оролцож өөрсдийгөө сорьж байгаа өнөөгийн залуусын сайн төлөөлөл болсон залууст амжилт хүсье.