Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын дарга М.Энхболд Канадын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганыг угтан мэндчиллээ

ikon.mn
2016 оны 9 сарын 8
iKon.MN
 

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганыг өнөөдөр /2016.09.08/ Их эзэн Чингис хааны хөшөөт цогцолборын өмнө угтан мэндчиллээ.

Үүний дараа Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдтой хийх албан ёсны хэлэлцээ эхэллээ.

Албан ёсны хэлэлцээний дараа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган нар хэвлэл мэдээллийнхэнд товч мэдээлэл хийнэ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7