Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсыг ЯДУУ иргэдээ хамгаалж, ТӨСВИЙН сахилга баттай байхыг санууллаа

ikon.mn
2016 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн банкны ээлжит Монголын эдийн засгийн талаарх тоймд оны эхний 7 сард төсвийн зардал жилийн 33 хувиар өсч, төсвийн алдагдал огцом байгааг онцолжээ. Төсвийн гадуурх зардалууд, орлогын тасалдал зэрэг нь дээрх төсвийн алдагдлын огцом өсөлтөд нөлөөлөв.

Хэрэв Засгийн газар шаардлагатай арга хэмжээ авахгүй тохиолдолд Дэлхийн банкны төсөөллөөр 2016 оны эцэст төсвийн алдагдал ДНБ-ий 18 хувийг давахаар байна. Засгийн газрын өрийн өнөөгийн хандлага үргэлжилбэл Засгийн газрын баталгаатай бондыг оруулж тооцсон ЗГ-ын нэрлэсэн өрийн ДНБ-д эзлэх хувь 90 хувийг давахаар байгааг мөн уг тайланд дурьджээ.

Мөн уг тайланд Дэлхийн банк өсөн нэмэгдэж буй төсвийн эрсдлийг удирдах зорилготой Засгийн газрын авч хэрэгжүүлж арга хэмжээг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Гэвч өсөн нэмэгдэж буй төсвийн болон гадаад секторын эрсдлийг бууруулахад төсөв, мөнгөний нэмэлт дорвитой бодлогын тохиргоо шаардлагатай байгааг сануулсан байна.

Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсон “Төсвийн гадуурх зардлуудыг оруулж тооцсон төсвийн нөхцөл байдлын талаарх танилцуулга нь итгэл төрүүлэхүйц нэгдмэл төсвийн бодлого хэрэгжүүлэхэд чухал алхам болсон” гэдгийг онцлов. 

Мөн тэрээр “Гэхдээ төсвийн алдагдал болон ЗГ-ын өр нэмэгдэж байгаа нь төсвийн тогтвортой байдлыг бий болгоход цаашид зохих арга авч хэрэгжүүлэх шаардлага байгааг илтгэж байна.

Төсвийн зардлыг бууруулах, орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлагатай боловч тодорхой бодлого хэрэгжүүлэхдээ ядуу иргэдийг хамгаалах асуудлыг анхаарах ёстой. Одоогийн нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг ядуу иргэдэд илүүтэй чиглүүлж, сайжруулах замаар нийгмийн хамгааллын системийг ядуу иргэдийг хамгаалахад илүү үр дүнтэй болгох боломжтой” гэжээ.

Төвбанкнаас ЗГ-т ихээхэн хэмжээний санхүүгийн эх үүсвэрийн дэмжлэг үзүүлснийг уг тайланд мөн онцлоод хэрэв уг байдал үргэлжилвэл макро эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг анхааруулжээ.

Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч ноён Тайхюн ЛиTөвбанкны эн тэргүүнд тулгараад буй сорилт нь мөнгөний бодлогыг аль болох төсвийн шинжтэй үйл ажиллагаанаас тусгаарлаж, валютын нөөцөө хамгаалах явдал юм” гэдгийг анхааруулсан.

Мөн тэрээр “Төвбанк сүүлд бодлогын хүүгээ өсгөсөн нь валютын ханшийн хэлбэлзлийг бууруулахад дэмжлэг болсон. Гэхдээ хэрэв төсвийн зардал нь үргэлжилж, төвбанкны санхүүгийн үүсвэрээс дэмжлэгээс хамаарсан хэвээр байсан тохиолдолд мөнгөний хумих бодлогын үр нөлөө сул байх болно” гэдгийг сануулсан.  

Мөн Дэлхийн банк уул, уурхайн бүтээгдэхүүний экспортын бууралт, ихээхэн хэмжээний гадаад зээлийн эргэн төлөлт нь 2017 онд төлбөрийн тэнцэл болон төсөвт нэмэлт дарамт учруулахаар байгааг санууллаа. Төсөв болон макро эдийн засгийн зохистой бодлого нь дээрх дарамтыг бууруулах боломжтойг онцолжээ.

 

Эх сурвалж: Дэлхийн банк