Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

350-400 мл цус өгөхөд л ГУРВАН хүний амьдралд гэрэл гэгээ бэлэглэдэг

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс сар бүрийн 3-ныг "Цусаа бэлэглэх өдөр" болгон зарласан билээ. Энэ өдрийн гол зорилго нь сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, донорын үйлсийг тогтмол сурталчлах, ард иргэдэд цусаа бэлэглэхийн ач холбогдлын талаар ойлголт өгөх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд оршино.

Донорын тухай Монгол Улсын хуульд ”Цусны донор” гэж бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан сайн дураараа цусаа өгөгчийг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. 

Хэрвээ та

  • 17-60 настай
  • 45 дээш кг жинтэй
  • Одоо ямар нэг өвчин эмгэггүй бол цусны донор байж болно.

Та цусаа өгч байна уу үгүй юу гэдгээс үл хамааран таны цус задарч дахин нийлэгжиж байдаг. Биеийн жингээс хамаарч 1 кг тутамд байх цусны дөнгөж 8 мл-ийг л бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахаар өгч болно.

Дунджаар 60 кг жинтэй эрэгтэй хүн нийт 4.5 л цустай, үүнээс 3 литр нь биеийн судсанд эргэлдэх хэрэгцээт цус, үлдсэн 1.5 литр нь нөөц цус байна. Энэ нөөцөөс 350-400 мл цусыг л бусдын төлөө зориулж 3 хүний амьдралд гэрэл гэгээ бэлэглэнэ.

Цусаа бэлэглэхийн өмнө:

  • Сайн унтаж амарсан байх
  • Хувийн ариун цэвэр сахих
  • Шингэн зүйл / ус, баахуу цай/ ахиу уух
  • Иргэний үнэмлэх, бичиг баримттай ирэх хэрэгтэй.

Та доорх зүйлсийг хориглоорой:

  • Архи согтууруулах ундаа
  • Тос өөхтэй хоол унд,
  • Сүүтэй цай, сүүн бүтээгдэхүүн
  • Эм, тариа хэрэглэх
  • Өнгөт ундаа, жимс хэрэглэх

Цусаа бэлэглэх үе шатууд, цаг хугацаа:

Зөвхөн цусаа бэлэглэхэд 5 минут орчим л хугацаа шаарддаг. Гэхдээ цусны донор хүн бүртгүүлэхээс эхлэн цусаа бэлэглэсний дараа түр амрах хугацааг оруулан нийтдээ 30-40 орчим хором зарцуулдаг. Таны цусаа бэлэглэхэд зарцуулсан хугацаа бол таны амьдралын хамгийн үр ашигтай өнгөрөөсөн мөчүүдийн нэг байх болно.

Цусаа хаана бэлэглэж болох вэ:

  • Улаанбаатар хотод ЦССҮТ-ийн цус цуглуулах хэсэгт
  • Хөдөө орон нутагт аймгийн нэгдсэн эмнэлгийн цусны салбар банкинд өдөр бүр 08:00-13:00 цагийн хооронд цус цуглуулдаг.

Мөн Хархорин, Зүүнхараа, Замын үүд,Тосонцэнгэл, Ховд аймгийн  Булган сумын эмнэлэгт цусны салбар банк ажилладаг.

 

Эх сурвалж: ЦССҮТ