2019/10/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.53₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-6°
B30
УЛААНБААТАР
12°
|
-4°
B30
УЛААНБААТАР
12°
|
-3°
13:00
S32
14:00
S32
15:00
S32
10°
16:00
S32
17:00
S32
18:00
S32
19:00
S31
20:00
S31
21:00
S31
-1°
22:00
S31
-2°
23:00
S31
-3°
00:00
S31
-3°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/09/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАШИН: Harley-Davidson 15 жилийн дараа шинэ мотороо танилцууллаа

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 9 сарын 3
Cardoctor

Harley-Davidson-ийн Big Twin мотор бол Америкийн хамгийн алдартай мотоциклуудад тавигддаг, амин сүнс нь болсон мотор билээ. Тэгвэл энэ намар түүний шинэчилсэн хувилбар гарах гэж байна.

Өнгөрсөн долоо хоногт компанийн зүгээс Big Twin моторын ес дэх үеийг Milwaukee-Eight нэршилтэйгээр гаргаж байгааг мэдэгдсэн бөгөөд шинэ хөдөлгүүр нь цилиндр тус бүрд дөрөв клапантай мөн орох гарах агаарын урсгалыг 50 хувь сайжруулж, хөргөлтийн системд шинэчлэл хийснээр хүнд нөхцөлд ч халаад байхааргүй болгосон гэнэ.

Улмаар өмнөх үеэс шинэ мотор нь 10 хувь илүү хүчтэй болсныг зарлалаа. Milwaukee-Eight код нэршилтэй мотор нь 1,755 сс хөдөлгүүрийн багтаамжтай ба 2017 оны Харлэйгийн туринг загваруудад суурилагдах аж.

Эдгээр загварт Street Glide, Road Glide, Road King, болон Electra Glide нар багтаж байна. Мөн тусгай хувилбарын CVO Limited ба CVO Street Glide загваруудад 1,870 сс болгон томсгосон хувилбарыг суурилуулах аж.

 

Компанийн албан ёсны мэдээлэлд Big Twin-ийн хамгийн гол өөрчлөлт нь түүний хөргөлтийн технологи гэнэ. Шинэ хөдөлгүүр нь илүү хүчтэй болсон тул халалт өндөртэй болсон, үүнийг шийдэхийн тулд зөв байрлал, зөв эргэлттэй хөргөлтийн системийг ашиглах болсон байна.

Системийн загварчлалыг бүтээхийн тулд хэдэн мянган цагийг зарцуулсан бөгөөд үр дүнд нь зүрхэн хэлбэртэй, цилиндр тус бүр нь тусдаа байрлах яндангийн гаралт, металлын орц багатай хөргөлтийн систем бүтжээ.

Улмаар хуучин ашиглаж байсан дуу ихтэй араануудыг гинж болон автомат гидравлик тайвшруулагч ашигласнаар дууг намсгаж чадсан байна. Мөн мотор доторх хөдөлгөөнт эд ангиудын үрэлтийг багасгаж чадсанаар арай өөр дууг гаргах болсон байна.


 

x