Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай 8,217 иргэн, 1,885 хуулийн этгээд байна

Б.Ану
2016 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

100 саяас дээш хадгаламжтай данс эзэмшигчдийн хадгаламжийн хүүнд 10 хувийн татвар ногдуулахаар 2016 оны төсвийн тодотголд тусгасан.

Тэгвэл манай улсад 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай 8,217 иргэн, 1,885 хуулийн этгээд байдаг ажээ.

100 саяас дээш хадгаламжтай иргэн нийт данс эзэмшигчийн 0.15 хувийг эзэлж байна. 100 саяас дээш хадгаламжтай данс эзэмшигчдэд татвар ногдуулснаар жилдээ 20 тэрбумыг төсөвт төвлөрүүлэх аж.

Данс эзэмшигчдийн олонхийг 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай иргэн болон хуулийн этгээд бүрдүүлж байгаа юм. Тодруулбал, 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай ДАВХАРДСАН ТООГООР таван сая 270 гаруй мянган иргэн, 130 гаруй мянган хуулийн этгээд бүртгэлтэй байна.