2020/05/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.41₮
B30
УЛААНБААТАР
26°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
10°
B30
УЛААНБААТАР
|
20:00
S30
21°
21:00
S26
17°
22:00
S26
14°
23:00
S26
12°
00:00
S26
11°
01:00
S26
11°
02:00
S26
11°
03:00
S26
10°
04:00
S26
05:00
S26
06:00
S26
07:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/08/27 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЭДЛЭГ: Off road замд дугуйн хийг суллах хэрэгтэй юу?

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 8 сарын 27
Cardoctor
Зураг

Жолооч нар автомашины дугуйн хийг off-road замд багасгах эсэх тал дээр эргэлздэг. Тэгвэл үүнд тодорхой хариулт өгөхийн тулд 4WD TV-н бартаа саадтай аяллын нэвтрүүлгийн эксперт Simon Christie-ийн өгсөн зөвлөгөөг та бүхэндээ хүргэж байна.

OFFROAD аяллын EXPERT Simon-ын хэлснээр дугуйн хийг багасгах үндсэн 3 шалтгаан байдаг аж.

Юуны түрүүнд дугуйн хийг багасгаснаар бартаа саадтай зам дээр явах үеийн тав тухтай байдал сайжирдаг. Автомашиныхаа дугуйн хийг багасгаж явах нь овон товон, хад асгатай бартаа саадын аль дээр ч явсан хамаагүй - илүү тухтай зорчих боломжийг олгодог. Бага хийтэй дугуй пүрш амортизаторын ажиллагааг дэмжиж зорчигч нарт илүү тав тухыг мэдрүүлдэг.

Хоёр дахь шалтгаан нь, дугуйн хийг багасгаснаар машины газартай барьцалдах чадварыг илүү нэмэгдүүлж өгдөг. Дугуйн хийг багасгаснаар машины дугуй газартай их талбайгаар харилцана. Өөрөөр хэлбэл илүү их резин хамер газартай харилцаж, илүү их барьцалдах чадвартай болно гэсэн үг. 

Үүнээс гадна, илүү сайн газартай барьцалдах чадвар, зөөлөн явдал нь автомашины доод эд ангийг хамгаалж өгнө гэсэн үг.

 

Дээрхээс дугуйн хийг хэдий хэмжээгээр буулгах ёстой вэ? гэдэг асуулт гарч ирнэ. Энэ нь мэдээж хэрэг ямар гадаргуутай зам дээр явахаас бүхэлдээ хамаардаг. Хэрэв бага зэргийн овон товонтой, хол замд бага зэрэг хурдтай явах бол дугуйн хий 25-28 PSI байх нь тохиромжтой.
Илүү бартаа саадтай бага хурдаар явах бол хийг илүү багасгаж болно. Жишээ нь шавар, хад чулуутай 4WD явах зам дээр хийг 20-25 PSI хооронд болгоход хангалттай.

Харин элсэрхэг зам дээр дугуйн хийг 15-20 PSI хүртэл багасгаснаар дугуй газартай илүү сайн харилцана. Учир нь элстэй зам нойтон, хуурай, сул, нунтаг гээд олон янз байж болдог. 

 

Автомашины дугуйн хийг багасгах нь дугуйнд ямар нэгэн гэмтэл үүсгэхгүй боловч буцаад хар зам дээр гарах үедээ хийг нэмэх ёстойгоо мартаж болохгүй. 

Дугуйн хийг багасгахдаа энгийн стандарт хий гаргагчийг ашиглах нь зүйтэй. Зориулалтын хий гаргагч нь хошууг бөглөх, гацаах зэрэг эрсдэлүүдээс сэргийлдэг.  Мөн дугуй хийлэгч компрессорыг машиндаа авч явж байгаарай. Ингэснээр бартаа саадтай зам дээр дугуйн хийгээ багасгаж, энгийн зам дээр гарах үедээ дугуйн хийгээ нэмэх боломжийг олгоно.

 

 

Зураг
x