Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Стивен Сигал Беларусийн ерөнхийлөгчийн өргөөнд уригдаж түүхий лууван иджээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Беларусьт аялж яваа Холливүүдын жүжигчин Стивен Сигалыг тус улсын ерөнхийлөгч Лукашенко өчигдөр буюу Пүрэв гарагт өөрийн өргөөнд урьж зочилсон байна.

Минск хотоос хойд зүгт байрлах Озерный дахь өргөөнд зочилсон Сигалыг Лукашенко өөрийн гараар цэвэрлэсэн түүхий луувангаар дайлсан нь сонирхолтой агшнуудын нэг байжээ.

Ерөнхийлөгч бас өөрийн талбайд тарьсан хоёр ширхэг тарвасыг Холливүүдын жүжигчинд бэлэглэсэн байна.

Тэд анх удаагаа уулзаж байгаа ба Лукашенкогийн хэвлэлийн төлөөлөгч Наталья Ейсмонтын хэлснээр Сигал Беларусийн ерөнхийлөгчтэй уулзахыг эртнээс хүсэж байсан гэнэ.

Лукашенко 2015 оны аравдугаар сард Беларусийн ерөнхийлөгчөөр тав дахь удаагаа сонгогдоод байгаа юм. Бэлэг солилцсоны дараа Сигал ерөнхийлөгчтэй цуг оройн зоог барьжээ.

Сигалын Беларусьт ирсэн зорилго нь World of Tanks видео тоглоомны хөгжүүлэгч Wargaming компанийнхантай уулзах байсан гэнэ.

Үүнээс өмнө 2015 онд Лукашенкогийн өргөөнд Францын нэрт жүжигчин Жерар Депардье зочилж байсан юм.

Эх сурвалж: Russia Today