2020/02/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,760.89₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-19°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-16°
09:00
S30
-14°
10:00
S32
-11°
11:00
S32
-9°
12:00
S32
-7°
13:00
S32
-6°
14:00
S32
-6°
15:00
S32
-6°
16:00
S30
-6°
17:00
S30
-7°
18:00
S30
-9°
19:00
S29
-12°
20:00
S29
-14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/08/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Монголоосоо мөнгө гаргахгүйгээр музейн шинэ барилгатай болно гэхэд эргэлзэх үе байсан"

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 8 сарын 24
iKon.MN

Байгалийн Түүхийн Музейн захирал Н.Зоригтбаатартай ярилцлаа.

 

-Байгалийн Түүхийн Музейн барилгыг шинэчлэнэ гэсэн яриа гараад багагүй хугацаа өнгөрсөн ч чухам арга замаар шинэ барилгатай болох нь тодорхойгүй удсан. Харин энэ асуудлын хариулт тодорхой болж БНСУ-ын тусламжаар Монгол Улс шинэ музейтэй болох нь. 

-Музейн шинэ барилгатай холбоотой ажлыг сүүлийн гурван жил хөөцөлдлөө. Энэ ажил маань сайхан бүтлээ. Тийм болохоор зөвхөн манай хамт олон биш бүх Монголчууд баярлаж байгаа байх. 

Яагаад гэвэл Монгол Улсын Байгалийн Түүхийн Музей түүхэндээ анх удаа өөрийн гэсэн, зориулалтын цоо шинэ барилгатай болох асуудал шийдэгдлээ. 

Үндэсний Түүхийн Музейн барилгыг эс тооцвол Монголд музейн зориулалттай барилга байдаггүй байсан. 

Энд би нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Юу гэхээр БНСУ-ын иргэдэд, бүх татвар төлөгчдөд бид баярлалаа гэж хэлэх ёстой. Солонгосын Үндэсний Шинжлэх Ухааны Музей манайтай сүүлийн 10 жил хамтарч ажиллаж байгаа. Энэ музейн эрдэм шинжилгээ хариуцсан Пэ Ун Ги доктортой би сүүлийн 10 жил найзалж, нөхөрлөж байгаа. Хувь хүн хоорондоо найзлаад энэ том музейн барилгыг барихад шийдвэрлэх нөлөө үзүүлсэн. Хувь хүн ийм ийм юм бүтээж болдог юм байна гэдгийг Пэ Ун Ги доктор бид хоёрын нөхөрлөл харуулсан. 

-Барилгын ажил хэзээ эхлэх вэ. Хэр том байх вэ?

-Барилгын ажил 2017 оны хавар эхлэх боломжтой гэж би хувьдаа харж байгаа. Гэхдээ хоёр талын хамтарсан ажлын хэсэг үүнийг шийднэ. 
БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр энэ асуудал санамж бичгийн хэмжээнд шийдэгдсэн байгаа. Одоогоор музейн захиргаанд, харьяалагдах яаманд ч гэсэн бүр тодорхой болсон бичиг баримт хараахан ирээгүй байгаа.

Надад байгаа мэдээллээр есдүгээр сарын сүүлээр БНСУ-ын ажлын хэсэг ирнэ. Ажлын хэсэг ирэхээр их олон зүйл тодорхой болно. Барилга хэзээ эхлэх вэ, ямар дүнтэй байх вэ гэдэг нь тэр үеэр нэлээн тодорхой болно. 

Энэ оны арванхоёрдугаар сарын дундуур БНСУ-ын парламентаар мөнгө, санхүүгийн асуудал шийдэгдэх байх. Санхүүгийн улирал нь манайхтай их адилхан юм билээ. Тэр үеэр эцсийн шийд буюу, мөнгөн дүн нь тодорхой болно. 

Бид 15 мян.мкв талбайтай барилга бариулна гэсэн тооцоо судалгааг гурван жилийн турш хийсэн. Үүнийгээ бид солонгосын талд танилцуулсан байгаа. 

-Тэгвэл энэ барилга Монголд баригдах хамгийн том соёлын байгууламж болох нь ээ?

-15 мян.мкв гэдэг бол маш том хэмжээ шүү дээ. Зүйрлэж хэлбэл Байгалийн Түүхийн Музейн хуучин барилга, Үндэсний Түүхийн Музейн барилга, хуучнаар Ленины Музейн барилгыг нийлүүлснээс ч том хэмжээтэй гэсэн үг. 

Одоогийн Монголд байгаа байгууламжуудаас Соёлын Төв Өргөө хамгийн том нь байх. 

-Газрын асуудлыг яаж шийдэх вэ. Хуучин суурин дээрээ барина гэсэн үг үү?

-БНСУ-ын Элчин сайд У Сунтай бид хавар уулзсан. Ер нь солонгосын тал “Бид том хэмжээний байгууламж барих учраас том газар хэрэгтэй байна“ гэсэн саналыг дахин дахин хэлээд байгаа. Одоогийн энэ газар маань дэндүү жижиг, жуулчны автобус ч багтдаггүй 0.3 га газар шүү дээ. 

Бид нэгэнт дэлхийн стандартад нийцсэн том барилга барилга барих учраас жуулчны автобус болон, машины зогсоол багтаасан, гадна нь хүмүүс амарч зугаалах талбайтай томоохон газар олгож өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан. Тийм учраас Солонгосын талын саналыг харж үзэх нь зүйтэй болов уу гэсэн бодол байна. 

Ер нь аль ч орны Байгалийн Түүхийн Музей том байдаг. Манайх шиг Засгийн газрын ордноосоо 100 метр хүрэхгүй газар музейтэй улс өөр байхгүй байх. 

-Шинэ барилгад хэдэн үзмэр тавигдах вэ. Өмнө нь музейн нийт үзмэрийн дийлэнх нь зай талбайгүйн улмаар ил тавигддаггүй байсан. Шинэ барилгатай болсноор сан хөмрөгт байдаг бүх үзмэрээ иргэдэд үзүүлэх боломжтой болох байх? 

-Бидний баталсан концевцоор музейн дотоод дэглэлтийг 10 чиглэлээр хийх ёстой гэж үзэж байгаа.

Манайх 14 мянга орчим үзмэртэй. Үүнээс 1,000-ыг нь  л дэлгэж үзүүлдэг. Үүний 200 орчим нь динозаврын үзмэр. Динозаврын үзмэр нь талбай их эзэлдэг болохоор нийт талбайн 30-40 хувьд нь байрладаг. Цаашдаа бид багаар бодоход 3,000-4,000 орчим үзмэрийг үзүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Үүний зай талбайн 30 хувиас доошгүйд нь палеонтологийн үзмэр тавьж, сонирхуулна. 

Бид ерөнхийдөө үндсэн хэдэн саналыг тавихаар бэлдээд байгаа. Нэгдүгээрт, маш том үзмэрийн фондтой байна. Хоёрдугаарт, дөрвөн төрлийн боловсруулалтын лабораторитой байх. Мөн 200-гаас доошгүй суудалтай кино театртай, 50-иас доошгүй суудалтай мини театртай, мэдээллийн төвтэй байх зэрэг асуудлыг тусгаж өгөхийг хүснэ.

Мөн Монгол Улсын үндэсний байгаль, шинжлэх ухааны төв музей гэж нэрлэх саналыг музейн захирлын хувьд гаргаж байгаа. Ийм том хэмжээний, соёлын цогцолбортой болох асуудлыг сүүлийн таван жил бодож, төлөвлөж, гурван жил хагас нойртой зүтгэлээ. Энэ музейн захирлаар би 11 жил ажиллалаа. Хангалттай удаан хугацаанд ажилласан.

Хувь хүний хувьд би Монголын соёлын түүхэнд гавьяагаа байгууллаа. Тийм учраас чадалтай, мэдлэгтэй залуучууд нэгэнт шийдүүлсэн асуудлыг маань дэлхийн жишигт хүргээд аваад явахад би гомдоод байхгүй. Би хийдэг юмаа хийчихсэн. Их олон хүн над руу утасдаж баяр хүргэж байгаа. Энэ том музейг Монголоосоо мөнгө гаргахгүйгээр шинэ барилгатай болгоно гэхэд би өөрөө ч эргэлзэх үе байсан

-БНСУ-ын тал зөвхөн барилгыг нь барих уу. Дотоод тохижилт энэ тэр зөндөө асуудал бас байгаа байх. 

-Би бол зөвхөн барилгаа бариулаад авбал дээдийн заяа гэсэн бодолтой байсан. Гэтэл БНСУ нь бусад оронд соёлын тусламж өгөхдөө иж бүрнээр нь шийдэж өгдөг юм байна. Барилгаа барих төдийгөөр хязгаарлагдахгүй, үзмэрийн хорго, дотоод дэглэлт зэргийг иж бүрнээр нь шийдэж өгдөг юм билээ. Манай талаас үзмэрээ л оруулж тавина. 

Тийм учраас бидний зөвхөн барилга барина гэсэн тооцоон дээр дотоод засал, дизайн гээд их хэмжээний мөнгө нэмэгдэх болж байгаа. 
Бэлгийн морины шүдийг тоолдоггүй гэдэг. Тэгэхээр бид хэдэн төгрөгөөр босох уу гэж асуух нь зохимжгүй байх. 

-Солонгосын талаас төсөв, хөрөнгөний тоогоо нарийвчлан гаргаагүй байгаа юм  байна. Манай талаас урьдчилсан байдлаар ямар үнийн дүн гаргаад байна. Өмнө нь өөр нэг зураг төсөл гаргаад төсөв мөнгөө бодож байсан?

-Урьд нь гаргасан тооцоогоор эхний ээлжинд зөвхөн барилгаа барихад 16 сая ам.доллар шаардлагатай гэсэн төсөл оруулж байсан. Гэхдээ энэ бол бидний гаргасан тооцоо. Үүнийг хямд ажиллах хүчээр, хямд барилгын материалаар тооцсон. 

Харин Солонгосын тал чанартай барилга барих учраас энэ тооцоо ихээхэн нэмэгдэнэ. Сүүлдээ 50 гаруй сая ам.доллар болж нэмэгдсэн. Гэхдээ энэ их дүн тэр хэвээрээ батлагдах боломжгүй юм билээ. Яагаад гэвэл Солонгосын тал зөвхөн нэг музейн барилга биш өөр олон төрлийн тусламж үзүүлж байгаа учраас бидний санасан зоргоор бүтэхгүй байх. 

-Хуучин барилгыг яах вэ? 

-Энэ барилга бол төрийн өмч. Хэрхэхээ Засгийн газар шийднэ. Газар нь Улаанбаатар хотын газар. 

 

x