Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

ҮНИЙН СУДАЛГАА: Орон сууцны зэрэглэлээр

ikon.mn
2016 оны 8 сарын 18
Барилга.МН
Зураг зураг

Орон сууцны үнийн дунджийг СТАНДАРТ, СТАНДАРТ САЙН, ТАНСАГ гэсэн 3 бүлэгт хувааж, тус бүрийн жигнэсэн дундаж үнийг судлах нь хамгийн оновчтой байдаг. 

Улаанбаатар хотын хэмжээнд баригдсан болон  баригдаж байгаа нийт 200 төслийн хувьд  стандарт 108 төсөл, стандарт сайн 69 төсөл, тансаг зэрэглэлийн 23 төсөл захиалга авч байна.  

Үнийн хувьд:

  • Стандарт зэрэглэлийн орон сууцны м2-ын дундаж үнэ 1,775 мянган төгрөг буюу дунджаас 23%-иар бага байна.
     
  • Стандарт сайн зэрэглэлийн орон сууцны м2-ын дундаж үнэ 2,363 мянган төгрөг буюу ерөнхий дундажтай ойролцоо түвшинд байна.  
     
  • Тансаг зэрэглэлийн орон сууцны м2-ын дундаж үнэ 4,030 мянган төгрөг буюу дунджаас 56%-иар их байна. 

Хүснэгт  УБ хотод хэрэгжүүлж буй төслийн ангилал, зэрэглэлээр 

 Зэрэглэл

Төслийн тоо

Нэгжийн дундаж м2

Дундаж үнэ /мян.төг/

Стандарт

54%

52

1,775

Стандарт сайн

35%

71

2,363

Тансаг

11%

121

4,030

Нийт

100%

67 

 

 
Зэрэглэл тус бүрээр ашиглалтад ороогүй болон эхний ээлж нь орсон захиалга авч буй орон сууцны барилгын явц болон борлуулалтын явцыг харьцуулан авч үзэх нь төсөл хэрэгжүүлж буй байгууллагад чухал үзүүлэлт юм. 

Шинэ орон сууцны үнэ, зэрэглэл тус бүрээр

Стандарт, стандарт сайн, тансаг  зэрэглэлийн орон сууцны үнэ ханшийг дүүрэг тус бүрээр орон сууцны хэрэгжиж буй төслийн тоо, жигнэсэн дундаж үнийг харьцуулан гаргалаа. 

СТАНДАРТ  зэрэглэлийн орон сууцны үнэ ханш

Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа стандарт зэрэглэлийн орон сууцны м2-ын дундаж үнэ 1.8 сая төгрөг байна. 

Стандарт орон сууц нь БЗД-т хамгийн өндөр буюу 38 төсөл  хэрэгжиж байна. Энэ нь нийт стандарт зэрэглэлийн орон сууцны 35% юм. СХД-т 16 /15%/, БГД-т 13 /12%/, ХУД-т 11 /10%/ төсөл хэрэгжиж байна.  

ХУД-т нийт стандарт зэрэглэлийн орон сууцны 10% нь хэрэгжиж байгаа ч дундаж үнэ хамгийн өндөр байна. Харин ЧД-т нийт стандарт орон сууцны 2% нь буюу хамгийн цөөн төсөл хэрэгжиж байгаа бөгөөд үнийн хувьд мөн хамгийн бага үнэлгээтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, ХУД-ийн дундаж үнэ нийт дунджаас 13% өндөр, ЧД-ийн дундаж үнэ нийт дунджаас 38%-иар бага байна. 

Зураг 2 Стандарт зэрэглэлийн орон сууцны үнэ, хэрэгжиж буй төслийн хувь, дүүргээр

 

СТАНДАРТ САЙН  орон сууцны үнэ ханш

Хэрэгжиж байгаа СТАНДАРТ САЙН зэрэглэлийн орон сууцны төслийн м2-ын дундаж үнэ 2.3 сая төгрөг байна. 

Стандарт сайн зэрэглэлийн орон сууц БЗД-т хамгийн их буюу нийт төслийн 38% нь хэрэгжиж байна. ХУД-т 29%, БГД-т 16%, СХД болон ЧД-т 3%, СБД-т хамгийн бага буюу 2% нь хэрэгжиж байна. 

Үнийн хувьд мөн ХУД-т хамгийн өндөр буюу 2.4 сая төгрөг буюу дунджаас 4% өндөр үнэтэй байгаа бол ЧД-т хамгийн бага буюу 1.6 сая төгрөг буюу дунджаас 30 орчим хувиар бага үнэтэй байна. 

Зураг 3 Стандарт сайн зэрэглэлийн орон сууцны, хэрэгжиж буй төслийн хувь, дүүргээр

 

ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН орон сууцны үнэ ханш

Тансаг зэрэглэлийн орон сууц нь ХУД, СБД, БЗД-т байрлаж байна. Нийт тансаг зэрэглэлийн орон сууцны 57% нь буюу хамгийн их хувь нь ХУД-т хэрэгжиж байгаа бол, БЗД-т 17% /4 төсөл/, СБД-т 4% /1 төсөл/ 2016 оны 1-р улирлын байдлаар хэрэгжиж байна. 

Үнийн хувьд дунджаар СБД-т хамгийн өндөр буюу 5.3 сая буюу нийт тансаг зэрэглэлийн орон сууцны м2-ын дундаж үнээс 30%-иар өндөр үнэтэй байна. Харин ХУД-т 3.9 сая төгөрг байгаа нь дундаж үнээс 3% бага, БЗД-т 3.4 сая төгрөг байгаа нь дундаж үнээс 15%-иар бага үзүүлэлт юм. 

ХУД-ийн хувьд орон сууцны зэрэглэл өсөх тусам хэрэгжиж байгаа төслийн тоо нь их болж байна. Харин БЗД-ийн хувьд Стандарт болон Стандарт сайн зэрэглэлийн орон сууц хамгийн өндөр хувьтай хэрэгжиж байна. 

Зураг 70 Тансаг зэрэглэлийн орон сууцны, хэрэгжиж буй төслийн хувь, дүүргээр

 

Дүүргээр орон сууцны зэрэглэл тус бүрийн  жигнэсэн дундаж үнийг харьцуулан харахад Тансаг зэрэглэлийн орон сууцны үнэ хамгийн өндөр буюу СБД-т 5.3 сая төгрөг байгаа бол стандарт зэрэглэлийн орон сууцны үнэ ЧД-т хамгийн хямд буюу 1.2 сая, НД-т 1.3 сая, СХД-т 1.5 сая төгрөг байна. 

Зураг 5 Шинэ орон сууцны үнэ, зэрэглэлээр /мян.төг/

 

Эх сурвалж: Барилга.мн

Зураг