Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос анх удаагаа Октоберфест маягийн шар айрагны баяр хийж байна

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 15
iKon.MN

Хойд Солонгосын нийслэлд анх удаагаа Герман маягийн шар айрагны баяр өнгөрсөн Баасан гарагт эхэлсэн байна. 

Тэдонг голын эрэг дээр 800 орчим хүн цуглаж үнэгүй шар айраг уун, хөнгөн хоол идэж, эх оронч агуулгатай дуу хөгжим сонссон тухай Хятадын CCTV мэдээлжээ.

Уг арга хэмжээ 20 орчим хоног үргэлжлэх ба өөрсдийн шинээр гаргаж буй Тэдонган нэртэй шар айргийг сурталчлах зорилготой гэнэ.

 Эх сурвалж: Russia Today