Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Бэрхийг туулах чадал TOYOTA TUNDRA

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 8 сарын 9
Cardoctor
Зураг зураг

Тундраг эртнээс сонирхож байсан юм. 2007 онд гарсан 2 дахь үеийн загвар нь гадна талаасаа хүн бүрийн тэр дундаа миний ч гэсэн сонирхлыг маш ихээр татсан хүчирхэг загвартай байсан.

Загвараас гадна хүчирхэг хөдөлгүүртэй тул сэтгэл санаа хоёрдуулаад байлаа. Өнгөрсөн оны сүүлчээр худалдаж авахаар шийдсэн бөгөөд тэр үед манай гэр бүлд 1999 оны Harrier автомашин байлаа.

Японы дуудлага худалдаагаар худалдаж байгаа 120 кузовтой Прадог худалдан авахаар судалсан бөгөөд энэ машины техникийн байдал болоод гаднах үзэмжийн талаар өөлөх зүйлгүй юм.

Гэвч зарим нэгэн зүйлс нь сэтгэлд таалагдаагүй бөгөөд ҮҮНД хүндийн төв нь дээр оршдог, дугуй хоорондын зай богино гэх мэт шалтгаантай байсан нь надад хотын машин гэж бодогдох болсон юм.

 
 

Ингээд пикап Тундра загварыг судалж эхэлсэн бөгөөд анхны шаардлага маань гүйлт багатай, хар өнгөтэй, цайвар салонтай, Crew Max кузовтой, пластмассан дээвэргүй, ухрах камертай гэх зүйлсийг онцлон харж байлаа.

Эх орныхоо болон Америкийн саналуудыг судалж үзсэн бөгөөд Владивосток хотын авто наймаачид 100,000 миль гүйлттэй машиныг бага гүйсэн,"бараг шинэ" машин гэж рекламдахыг үзлээ.

Ямар ч хурдтай явахад хөдөлгүүрийн эргэлт 2,500-аас дээш гардаггүй. 

Карфакс ба Авточэк-ээр судалгааг үргэлжлүүлсэн бөгөөд 2007 оны машиныг 2009 оных гэж рекламдсан байв.

Гэвч бүхнийг үнэнчээр тайлбарладаг сайн хүмүүс байдаг юм билээ. Энэ үед АНУ-д эдийн засгийн хямрал эхэлсэн бөгөөд ханш нь өсөж эхэлсэн юм. Тиймээс эх орноосоо хуучин үнээрээ байгаа шинэхэн машиныг худалдаж авахаар шийдээ гаргалаа.

2011 онд үйлдвэрлэсэн 117 миль гүйлттэй Тоёота Тундраг авахаар шийдсэн бөгөөд хар саарал өнгөтэй, зүүн талдаа жолооны хүрдтэй өргөн машин байв.

Миний өмнө нь унаж байсан машинууд бүгд буруу талдаа рультэй байсан хэдий ч (Марк 2 93/Марк 2 95, Краун 95, Краун 99, Харриер 99, Прадо 07) шинэ машинтайгаа дорхноо дассан юм.

Одоо түүгээр 3,000 миль замыг туулаад байгаа ба санаанд таарсан машинаа авлаа гэж итгэлтэй хэлж чадна. Тундра ямар ч замаар явж чадна. Прадогоор хайрган замаар 3 цаг явахад маш ядардаг байсан. Тундрагаар явахад маш амар байсан бөгөөд хүчин чадал, маневрлах чадвараараа турбо краун атлет шиг байсан нь сайхан байв.

Гүйцэж түрүүлэхэд хүчирхэг 8 цилиндр бүхий хөдөлгүүр урамтай сайхан ажиллаж дорхноо хурд авдаг. Нэг эгнээнээс нөгөөд шилжихэд замтай цутгасан юм шиг наалдаж маш тогтвортой байдаг. Хэдий тийм ч хурдтай үедээ эргэлт рүү орохдоо хурдаа хасах шаардлага гардаг юм.

Ямар ч хурдтай явахад хөдөлгүүрийн эргэлт 2,500-аас дээш гардаггүй. Хааз дээр гэнэт хүчтэй гишгэхэд машин маш түргэн хугацаанд хурдаа авдаг ба нөгөө талаар нормалдах үед хөдөлгүүрийн дуу салонд төдийлөн сонсогддоггүй.

100-120 км/ц хурдтай явахад хөдөлгүүрийн эргэлт 1,500-1,600 орчимд хэлбэлздэг бөгөөд салонд нам гүм байж чаддаг. Түүний дуу тусгаарлагч сайн гэдэг нь үүнээс харагдаж байна. Улмаар салонд JBL-ийн хөгжимтэй бөгөөд урд суудлууд нь нүхтэй зузаан арьсан бүрээстэй. Ингэснээр халуун болон хүйтэн агаар үлээлгэхэд илүү тохиромжтой болсон байв.

Уужим салонтай. Утас, ноутбүүк, бусад цахилгаан хэрэгслүүдийг цэнэглэх боломжоор дүүрэн. Хойд суудлын түшлэгийг урагш ба хойш тохируулснаар салоны зайг томсгох боломжтой.

Арын суудалд суух хүмүүс 120 кг-аас илүү жинтэй, ерөнхийдөө том биетэй хүмүүс суух бол КрюМакс хувилбар маш тохиромжтой.

 

Салоны доторх толь нь автомат бууруулагчтай ба шөнө гүйцэж түрүүлэхэд, ялангуяа гүйцэгдэж байгаа машин холын гэрлээ унтраахаа мартсан үед толь автоматаар харлаж гялбалтыг багасгадаг.

Аюулгүйн дэр зорчигчдын зөвхөн урд талд биш ослын үед өвдгийг хамгаалахын тулд хажуу болон доод талд нэмж байрлуулсан байдаг. Арын шил болон бусад бүх шилийг салоноос удирдаж, өргөж буулгах боломжтой.

Кузовын гадна гэрэлтүүлгийг асаах товчлууртай бөгөөд энэ нь харанхуйд ачаа ачих, буулгахад хэрэг болдог юм билээ. Ингээд өөрийн олж илрүүлсэн дутагдалтай талуудыг танд сонирхуулая:

  • Баруун талын антенн далд ордоггүй.
     
  • Урд талд, бамперийн үзүүрт зөвхөн 2 мэдрэгч байгаа нь хангалтгүй байдаг, харин ард талын бамперт 4 мэдрэгч бий. Суудал нь өргөн боловч хажуугийн түшлэгэгүй тул торгон хувцастай зорчигч эргэлт дээр хажуу тийш гулсдаг.
     
  • Урд суудлын зорчигч дээд бариулаас барих үед баруун толинд юм харагддаггүй.
     
  • Холын гэрэл сул юм шиг санагддаг. Илүү хүчтэй гэрэл тавих шаардлагатай. Харин ойрын гэрэл сайн.
     
  • Арын шил өргөгч автомат биш. Жолоочийн суудлаас бүрэн хаагдсан эсэхийг харж шалгах хэрэгтэй болдог. Прадо дээр бүх 4-шил өргөгч автомат ажиллагаатай байдаг.
     
  • Жолооны хүрдний байрлалыг санадаг. Асаах түлхүүрийг авахад л жолооны хүрд өргөгдөж дээшилдэг. Хэрэв хөдөлгүүрийг унтраагаагүй байхад машинаас гарах бол жолооны хүрд доогуур багтаж гарах болдог. Эсвэл хүрдийг цахилгаан тохируулагчаар өргөж гарна. Прадо дээр бол рычакийг хөдөлгөж амархан гардаг.
     
  • Бензины бак дороосоо хамгаалалтгүй байдаг. Тиймээс хамгаалах хэрэтэй.

 

Зураг