Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголд Та Хэрэгтэй” ТББ Монгол Улсаас анх удаа “Clinton Global Initiative” байгууллагад гишүүнээр элслээ

Б.Ану
2016 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Б.Баттүшиг Билл Клинтоны хамт,

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны санаачилсан  “Clinton Global Initiative” байгууллага нь дэлхийн өнөөгийн нийгэмд тулгарч буй асуудлыг томоохон компаниуд, их дээд сургуулиуд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон олон улсын улстөрийн лидерүүдтэй хамтарч шийдэл гарган, улмаар амьдрал дээр ажил хэрэг болгон хэрэгжүүлэх зорилготой юм.

Энэхүү байгууллагад Монгол Улсаас анх удаа "Монголд Та Хэрэгтэй” ТББ гишүүнээр элслээ.

Ингэснээр дэлхийн гишүүн компаниудаас дэмжлэг авч Монголд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд дээрээ хамтран ажиллах боломжтой болж байна.

 “Clinton Global Initiative” байгууллагын үйл ажиллагаанд Барак Обама, Бан Ки Мүүн гэх мэт лидерүүд болон гишүүн байгууллагуудын төлөөлөл оролцдог юм. 11 жилийн өмнө байгуулагдсан  "Clinton Global Initiative" одоогоор хэрэгжүүлсэн програмуудаас нь 180 улсад 430 сая хүнд хүрсэн байна. Үүнд 46 сая хүүхдийг боловсролоор дэмжсэн, 110 сая хүүхэд, эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн дэмжлэг үзүүлжээ. 

Монгол Улсаас “Clinton Global Initiative” байгууллагад элсэн орсон “Монголд Та Хэрэгтэй” ТББ нь хот, хөдөөгийн оюутан, залуусыг шилдэг боловсрол олох, ажилд зуучлах зэрэг залуусын боловсрол, ажил мэргэжлийн карьерт дэмжлэг үзүүлэх зорилготой байгууллага юм. Тус байгууллагын хувьд энэ жил гэхэд 30 оюутныг өөрсдийн хөтөлбөртөө хамруулаад байна.

“Монголд Та Хэрэгтэй” ТББ-ын даргаар Б.Баттүшиг, дэд даргаар З.Энхмөнх, Ж.Тана нар ажиллаж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.