Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчянь Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчянь энэ сарын 13-16-ны өдрүүдэд гэргийн хамт Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцоно.

Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм байна.

Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд нарт бараалхах аж.