Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

360: АСЕМ-аар ажиллах ХЭВЛЭЛИЙН ТӨВ -тэй танилцана уу

Ч.Болортуяа
2016 оны 7 сарын 12
iKon.MN

iKon.mn АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд 700 гаруй сэтгүүлчдийн ажиллах Хэвлэлийн төвийн фото сурвалжлагыг хүргэж байна. 

Сүүлийн мэдээллээр гадаадын 619, дотоодын 124 хэвлэл мэдээллийн ажилтан АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг  сурвалжлахаар бүртгүүлээд байгаа юм. 

Бидний авсан мэдээллээр гадаадын сэтггүүлчдээс хамгийн их нь Японы 180, Хятадын 100 гаруй, Солонгосын 70 хэвлэл мэдээллийн ажилтан Монгол Улсад болох АСЕМ -ын дээд түвшний уулзалтыг сурвалжлах гэж байна. 

743 хэвлэл мэдээллийн ажилтанд зориулан “Шангри Ла”  цогцолборын  В1 давхарын 2,400 м.кв талбайг Хэвлэлийн төв болгон зохион байгуулаад байна. 

Тус төвд мэдээлэл өгөх цэгээс гадна дуу дүрсний 49  өрөө, 450 орчим сэтгүүлч ажиллах ажлын ширээг байрлуулжээ. 

Хэвлэлийн төв 360' зураг:

Хэвлэлийн төвөөс гадаад дотоодын телевизүүд шууд дамжуулалт хийхээс гадна  сэтгүүлчид редакцитайгаа  холбогдож мэдээ сурвалжлагаа дамжуулах техник тоног төхөөрөмж болон бусад нөхцлөөр хангах юм. Гадаадын сэтгүүлчдэд шуурхай ажиллах нөхцөл бүрдүүлэх зорилгоор олон улсын ярианы эрх бүхий 130 орчим телефон утас суурилуулсан байна. 

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын хурлын үйл ажиллагаа болон бусад дагалдах арга хэмжээг Европын Өргөн Нэвтрүүлгийн Холбоо, Монголын 14 телевиз газар дээрээс нь шууд дамжуулах юм.     

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12