Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

"XIII-XIV зууны монголчуудын ёс суртахууны үнэлэмжийн онцлог” хэмээх шинэ бүтээл хэвлэгджээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Их Монгол Улс байгуулагдсаны доктор 810 жилийн ой тохиож буй энэ үед ШУА-ийн Философийн хүрээлэнгийн судлаач доктор М.Золзаяа “XIII-XIV зууны монголчуудын ёс суртахууны үнэлэмжийн онцлог” (УБ.:Соёмбо принтинг, 2016) нэг сэдэвт бүтээлийг хэвлүүлжээ. 

Энэ бүтээл нь удиртгал, хоёр бүлэг, дүгнэлтээс бүрдэх бөгөөд зохиогч ёс суртахууны үнэлэмжийн онол-арга зүйн үндэс, ёс суртахууны уламжлалт үнэлэмжийн гол ойлголтуудыг тодорхойлж, XIII-XIV зууны монголчуудын ёс суртахууны эрхэмлэл, үнэлэмжийн онцлогийн талаар өгүүлсэн байна.

Бүтээлийг профессор Д.Дашжамц, профессор Р.Дарьхүү нар редакторлаж, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Д.Цэрэнсодном, Түүх, археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Ц.Цэрэндорж нар санал шүүмж өгсөн байна.