Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын даргад М.Энхболдыг санал болгоно

Ч.Болортуяа
2016 оны 7 сарын 5
www.ikon.mn
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:46 2016/07/05

Мөн МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын дэд даргаар Ц.Нямдорж, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Д.Хаянхярвааг сонгох шийдвэрийг гаргасан тухай мэдээлэл ирлээ. 

10:29 2016/07/05

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж УИХ-ын даргаар МАН-ын дарга М.Энхболдын нэрийг дэвшүүлэх шийдвэр гаргалаа. 

10:04 2016/07/05

УИХ -ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан чуулганы анхдугаар хуралдаан өнөөдөр 11.00 цагаас болно. Анхдугаар чуулганаар шинэ гишүүд тангарагаа өргөж хуучин гишүүний бүрэн эрх дуусах юм. 

Мөн тус хуралдаанаар УИХ-ын даргаа сонгох учиртай. Өнөөдрийн хуралдааныг дэгийн дагуу хамгийн ахмад гишүүн болох Ч.Улаан даргалж улмаар сонгогдсон УИХ-ын даргад эрхээ шилжүүлнэ. 

Яг одоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байгаа бөгөөд тэд хэнийг УИХ-ын даргад санал болгохоо хэлэлцэж байна. 

Бидний авсан мэдээллээр УИХ-ын даргад МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ц.Нямдорж нарын нэр яригдаж байна. Бид МАН-ын УЗ-ийн шийдвэрийг хүргэх болно. 