2018/05/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,405.65₮
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
B28
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
14°
|
-3°
23:00
S44
12°
00:00
S44
01:00
S44
02:00
S44
03:00
S28
04:00
S28
05:00
S28
06:00
S28
-1°
07:00
S26
08:00
S26
09:00
S28
10:00
S28
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/07/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэт Үйлдвэр”-ийн асуудал ЧАНД НУУЦЛАЛЫН гэрээний дагуу ХОЁР ЖИЛ үргэлжилсэн гэв

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 7 сарын 4
www.ikon.mn

Монгол ТВ-ийн #НүүдэлШийдэл хэлэлцүүлгээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааны асуудлаар мэтгэлцээн өрнөлөө. Ингээд оролцогчдын хэлсэн ОНЦЛОХ ЭШЛЭЛ-ийг та бүхэнд хүргэе.

ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон

 
“Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал шинээр томилогдсон асуудлаар мэдээлэл байхгүй байна. Манай банкны харилцагчийн хувьд хуучин удирдлага нь ажлаа хийгээд явж байгаа.
ХХБ-ны охин компани TDB Capital санхүүгийн зөвлөгөө өгдөг. Энэ компани “Монголын зэс корпораци”-д санхүүгийн зөвлөгөө өгсөн.
Бид энэ асуудал дээр нухацтай ажилласан. Энэ бол бүтэн хоёр жилийн турш хийгдсэн хэлцэл байсан.
Би бол TDB Capital-ыг төлөөлж ирсэн. Гэрээ хэлцэл, санхүүтэй холбоотой асуултад чөлөөтэй хариулж болно.
“Монголын Зэс Корпораци”-ийн эзэмшигч нь Эрдэнэбилэг биш. Пүрэвтүвшин гэж иргэн 100 хувь эзэмшиж байгаа.
Оросын тал өөрөө хэнд худалдах вэ гэдгээ сонгох бүрэн эрхтэй. Гэхдээ хоёр улсын хоорондох гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газарт санал болгосон ч худалдаж авах боломжгүй байна гэсэн.
Энэ асуудалд чанд нууцлалын гэрээний дагуу явагдсан. Учир нь олон улсын гэрээ хэлэлцээр хийх явцад саад болох хүчин зүйл байсан.
Гэрээ 400 сая долларын үнэтэй байгаа. 200 сая доллар дээр нь компани өөрөө санхүүжилтээ гаргаж, 200 сая долларыг нь ХХБ босгосон. ХХБ бол санхүүжүүлэгчдийн нэг.
Мөнгө шилжсэн, хоёр талын Засгийн газрын түвшинд хэлцлээ зөвшөөрч, хийгдсэн. Хувьцаа ч мөн адил шилжсэн байгаа.
Бид буруу юм хийсэн гэж бодохгүй байгаа. Энэ хэлцлийг амжилттай хийж чадсандаа баяртай байгаа.
ХХБ-ны 95.2 хувь нь цэвэр Монгол иргэдийн өмч гэж ойлгож болно.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

 
Миний хувьд энэ бол бизнесийн гэрээ хэлцлээсээ илүү ОХУ Монгол дахь эдийн засаг, бизнес, стратегийн гол эрх ашгаасаа яагаад ухраад гарч байна вэ гэдэг асуудал гэж үзэж байна.
Оросууд “Эрдэнэт Үйлдвэр”-ээр дамжиж улс төрийн ашиг сонирхлоо хадгалж ирсэн юм.
Олон улсын гэрээ хэлэлцээр УИХ-аар батлагддаг. Сая энэ үйл явц хийгдээгүй. Засгийн газар энэ гэрээ хэлэлцээр явуулж байгаа тухай УИХ-д мэдэгдэх үүрэгтэй. Энд л асуудлын зангилаа яваад байгаа юм.

МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъяан

Ерөнхий сайд сайд нарыгаа доромжлоод дууссан. Болилоо гэж ойлготол Эрдэнэтэд бужигнаад эхэлчихсэн. Гэтэл нөгөө процесс нь явж байсан. Тэгээд бид ард түмэнд мэдэгдэх ёстой юм байна гэж бодсон юм.
Энэ асуудлыг олон нийтийн анхааралд МАН биш МАХН өртүүлсэн.
“Монголын Зэс Корпораци” компани хоёр жил X тайлан гаргасан.
ХХБ банкны хөрөнгийг хууль бусаар санхүүгийн луйварт хутгаагүй гэдгээ нотлох ёстой.
Эрдэнэтэд амьдарч байгаа 100 мянган хүний амьдрал энэ үйлдвэрээс хамаардаг.

Хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл

Энэ дэндэж байна ш дээ. Бид муу юманд дасаад байна.
УИХ-ын тогтоолыг яагаад давж гишгэсэн бэ, УИХ яагаад мэдээлэлгүй байна вэ? гэдэг асуулт хамгийн түрүүнд гарч ирсэн.
Харилцаанд оролцож байгаа бизнесийн байгууллагуудын хувьд энэ бол бизнесийн харилцаа мөнөөсөө мөн.
Монгол Улсын Үндсэн хуульд газар, түүний хэвлийн баялаг ард түмний мэдэлд байна гэж заасан.
Төрийн нууцын тухай хуульд зааснаар нууцын зэрэглэлийг ҮАБ зөвлөлөөс тогтоодог. Тэгвэл ҮАБЗ-өөр энэ асуудал орсон юм уу.
Энэ дэндүү нээлттэй бус, ил тод бус, хууль зөрчсөн шийдвэр гарчээ.

Эдийн засагч Д.Жаргалсайхан

 
Ерөнхий сайд мэдээлэл хийсэн орой энэ бүх юм нууц явчихлаа, үүнийг шүүмжилнэ. Нийтийн хөрөнгийг зарахдаа нийтийн санал бодлыг асууж болдоггүй юм уу гэсэн саналаа би илэрхийлсэн.
Ростехийн өөрийн мэдээллээр бүх зүйл хууль журмын дагуу явж, Засгийн газар зөвшөөрч, наймаа хийгдчихсэн.

Би “Монголын Зэс Корпораци” компанийн талаар юу ч мэдэхгүй.

Хувийн компани энэ гэрээ хэлцэлд орсон байна гэдэг агуулгаараа зөв л дөө.

Хуульч Т.Бат-Оргил

Энэ асуудал зохих журмын дагуу шийдэгдсэн үү гэдэг дээр ҮГҮЙ гэдэг нь шууд харагдаж байна.
Хэрэв нэг этгээд өөрийнхөө хувьцааг зарах юм бол нөгөө хувьцаа эзэмшигчдээ тэргүүн ээлжинд санал болгоно.
Энэ бол угаасаа хуудуутай юм болов уу гэж надад санагдаж байна.
Энэ том орд хувийн хэвшилд байх нь зүйтэй. Гэхдээ шилжсэн процесс нь буруу байгаа юм. Олон нийтээрээ хэлэлцэж ил тод шийдэх ёстой гэж үзэж байна.

 

x