Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголын өмч боллоо

С.Бадрал, iKon.mn
2016 оны 7 сарын 1
www.ikon.mn
Зураг зураг

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг эзэмшиж буй “Ростех” корпораци хувьцаагаа зарах санал ирүүлснийг “Монголын зэс” компани худалдан авсан сайхан мэдээ сонгуулийн сурталчилгаанаас залхсан монголчуудыг сонорыг мялаав.

“Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг Оросын талаас худалдаж авах санхүүгийн бяртай компани одоогоор “Монголын зэс” корпорациас өөр байхгүй хэмээн Оросын тал үзжээ.

Худалдаа, хөгжлийн банкны хувьд үндэсний үйлдвэрлэгчдээ үргэлж дэмжиж ирснийг иргэд сайн мэднэ. Тэгвэл “Монголын зэс” нь Худалдаа хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг, 100 хувь монголчуудын эзэмшлийн, үндэсний компани юм.

“Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” компани нийлээд 2015 онд ердөө 4.6 сая ам.долларын ашигтай ажиллажээ.

Тус үйлдвэр “Ростех” корпорацид ногдол ашиг хэмээн жилд дунджаар 40 орчим сая ам.доллар өгдөг байсан бол цаашид энэ бүх мөнгө Монголын эдийн засагт үлдэж, үйлдвэрийг дагасан бүх барилга байгууламж Монголын талд бүрэн шилжих юм.

Ийнхүү Монгол Улсын төсвийн 20 хувийг дангаараа бүрдүүлдэг “саалийн үнээ”-гээ бид 100 хувь өөрийн болгож, бүх шимийг нь өөрсдөө хүртэх алтан боломж бүрдлээ.