2018/07/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,461.66₮
B04
УЛААНБААТАР
26°
|
15°
B34
УЛААНБААТАР
25°
|
15°
B30
УЛААНБААТАР
26°
|
15°
11:00
S102
21°
12:00
S102
22°
13:00
S44
23°
14:00
S102
24°
15:00
S102
24°
16:00
S102
24°
17:00
S102
23°
18:00
S45
23°
19:00
S45
20°
20:00
S102
20°
21:00
S102
19°
22:00
S44
17°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/29 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЕХ: Х.Болорчулуун, Д.Оюунхорол нарыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасаагүй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 6 сарын 29
www.ikon.mn

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн 17:00 цагт мэдээлэл хийж, сонгуулийн ирцийн талаар танилцуулсан юм. Түүнчлэн гурван нэр дэвшигчтэй холбоотой гомдол СЕХ-нд ирсэн гэж мэдээллээ. 

Тодруулбал, дээрх нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хасах тухай гомдол СЕХ-нд ирж, асуудлыг өнөөдрийн (2016.06.29) өдрийн хуралдаанаараа авч хэлэлцээд дараах шийдвэрийг гаргасан гэлээ.

Нэгдүгээрт, 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Оюунсайхан сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг хийхдээ шашны холбогдолтой дуу, зураг нэврүүлэх гэсэн хууль тогтоомжийг зөрчсөн гэдэг нь шүүхээс тогтоогдсон. Өөрөө ч "Давж заалдахгүй, би торгуулийнхаа мөнгийг төлсөн” гэсэн бичгийг СЕХ-нд ирүүлсэн байгаа. Тийм учраас шүүхийн шийдвэрийг үндэслэн Ц.Оюунсайханыг УИХ-д нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хассан.

Хоёрдугаарт, МАН-аас 14 дүгээр тойрогт нэр дэвшиж буй Х.Болорчулууны талаар гомдол ирсэн. Дорнод аймгийн сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн зургаадугаар сарын 23-ны өдрийн 268 дугаар шийдвэрээр тогтоодсон байсан. Энэ шийдвэрээр СЕХ-нд “давж заалдана” гэсэн. Тиймээс СЕХ энэ асуудлыг хойшлуулсан.

 
Гэрэл зургийг mpa.mn

Гуравдугаарт, 49 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслах н.Энхзаяа нь Сонгуулийн тухай хуулийн 70.1.1-ийг зөрчиж, мөнгө тараахыг хориглоно гэснийг зөрчсөн. Энэ нь БЗД-ийн анхан шатны шүүхийн 2016 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 95 дугаар шийдвэрээр тогтоогдсон.

Мөн н.Энхзаяагаас СЕХ-нд хүсэлт ирсэн. Үүнд, “Шүүхийн шийдвэрээ гар дээрээ аваагүй байна. Би давж заалдана” гэсэн.  Тийм учраас энэ асуудлыг гомдол гаргах хугацаа дуусаагүй гэсэн шалтгаанаар хойшлуулсан байна.

Өөрөөр хэлбэл, Х.Болорчулуун, Д.Оюунхорол нар нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдаагүй учраас сонгогчид саналаа өгдөгөөрөө өгөөд явах нь ээ. Харин сонгогдсоны дараа хасах үндэслэл гарч ирвэл эргүүлэн татах үндэслэл бий аж. 

x