Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Tesla Model X энэ долоо хоногт Хятадад зарагдаж эхэлнэ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 6 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Долдугаар сарын 2-нд Tesla Model X 75D загвар Хятадын зах зээлд гарахаар болжээ.

Үнэ нь 850,000 юань буюу ойролцоогоор $128,000 болох Tesla Model X нь 75kWh баттерейтэй, 380 км зам туулах чадвартай байна. 75D нь Model X-ийн Хятадын зах зээлд гарах суурь загвар болж байгаа ба цаашдаа 90D, P90D гэх мэтчилэн гарах гэнэ.

Урьдчилан хийсэн захиалгууд хэрэглэгчиддээ хүрээд эхэлсэн ба энэ сарын 24-нд эхний зургаа (таван цагаан, нэг хар) нь Бээжинд эзэддээ хүрсэн байна.

Өчигдөр Tesla компани Хятадад 100 дахь цэнэглэх станцаа нээжээ. Шинэ станц Tesla-гийн Бээжин дэх офисийн урд байрлаж байгаа гэнэ.

Хятадын эрх баригчидтай тохиролцсоны үндсэн дээр Tesla машин худалдаж авч байгаа хүмүүс харьцангуй хялбар замаар дугаар авах боломжтой болжээ.

Бээжинд шинэ машины дугаар авах нь тун хэцүү бөгөөд сугалааны журмаар цөөн тоотой дугаар тараадаг юм.

 

Эх сурвалж: Forbes