Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Англичууд Европыг хоёр дахь удаагаа орхилоо…гэхдээ өөрийн сонголтоор бус

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Британи Европын Холбооноос гарахаар болсноос илүү том цочир мэдээ бол өнгөрсөн шөнийн Евро 2016-ын тоглолт байлаа.

Дэлхийд нэртэй Английн хөлбөмбөгийн шигшээ баг шүдний эмчээр дасгалжуулуулдаг, арлын жижигхэн үндэстэн Исландчуудад ялагдан нутаг буцахаар болов.

Энэ бол эсрэгээрээ Исландын хувьд түүхэн амжилт. Исланд нь ийм хэмжээний тэмцээнд, ийм хэмжээний амжилт үзүүлсэн, нэг сая хүрэхгүй хүн амтай анхны улс болж байна.

Англичуудын ялагдалтай цуг Их Британи зээлжих зэрэглэлийн AAA үнэлгээгээ алдсан мэдээлэл гарлаа. Энэ нь тэдний Европын Холбооноос гарах болсноос үүдэн бий болсон эхний хохирол юм. Англи бол 50 сая гаруй хүн амтай, дэлхийн хамгийн баян хөлбөмбөгийн лигтэй орон. Тэгэхэд Исландын хүн ам 330 мянга бөгөөд энэ нь өнгөрсөн онд Их Британид цагаачилж ирсэн хүмүүсийн тоотой тэнцэнэ.

Исландад дотоодын лиг байхгүй. Тамирчид нь мэргэжлийнх биш.

Евро 2016 эхлэх үед Английн хөгжөөн дэмжигчид Францын цагдаатай мөргөлдөхдөө “Fuck off Europe, we’re all voting out!” хэмээн орилолдож байсан юм. Өөрөөр хэлбэл “Европ тонил! Бид бүгд гарах санал өгч байгаа!” гэж байжээ.

Тэгвэл өнгөрсөн шөнийн тоглолтын өмнө тэд “We’re not in Europe anymore!” буюу “Бид Европын нэг хэсэг байхаа больсон!”  хэмээн дуулалдаж байв.

Одоо Английн фэнүүд энэ дуугаа дуулаад Ла Маншийн хоолойг гатлан нутаг буцацгааж байна.

 

Эх сурвалж: Quartz