Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Исландчуудын баяр хөөрийг харуулсан тайлбарлагчийн дуу хоолой

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Евро 2016 тэмцээн нь төдийлөн их гайхшруулах зүйлгүйгээр өрнөж байгаа ч Исландчуудын амжилт олон хүний төсөөлж байгаагүй үр дүн болж байгаа юм.

Исландчууд өөрсдөө ч санаанд оромгүй амжилтандаа итгэж өгөхгүй байгаа бололтой. Өчигдөр тэд Австрийн багийг 2:1-ээр хожиж шигшээ 16-д багтлаа.

Ялалтын гоолыг хийх үед Исландчууд хэрхэн хөөрч баярласныг тэдний телевизийн тайлбарлагчийн дуу хоолойноос мэдэж болохоор байна. Хэлийг нь мэдэхгүй ч үнэхээр их баярлаж байгаа бололтой.

350,000 хүн амтай Европын зах хязгаарын жижигхэн улс анх удаагаа томоохон тэмцээнд ийм амжилт үзүүлж байгаа ажээ. Тэд ирэх Даваа гарагт Англичуудтай тоглох юм.

Эх сурвалж: Russia Today