Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ууртай Рональдо сурвалжлагчийн микрофоныг нуур руу шиджээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Тоглолт нь сайнгүй байгаа Португалийн од Кристиан Рональдо асуулт асуусан сурвалжлагчийн микорофоныг шүүрч аван ус руу чулуудсан явдал саяхан болжээ.

Багийнхан байрлаж байгаа зочид буудлынхаа ойролцоо нуурын эрэгт алхаж явахад нь Португалийн сурвалжлагч асуулт асуух гэж оролдсоноос үүдэлтэй ийм хэрэг гарсан байна. Евро 2016-ын хэсгийн бүх тоглолтооо дандаа тэнцээгээр өндөрлөсөнд Рональдо сэтгэл дундуур байгаа бололтой. Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо Унгарын багтай хийж 3:3-ын харьцаатай тэнцсэн юм.

Эхлээд тэд харьцангуй сул багт тооцогдох Исландтай 1:1-ээр тэнцэж, дараа нь Рональдо Исландчуудыг “Евро 2016-ын цомыг авчихсан мэт баярлан хөөрч байна” хэмээн шүүмжилж байв. Үүний дараа Австрийн багтай 0:0-ээр тэнцсэн тоглолтонд Рональдо торгуулийн цохилт алдаж багийнхаа хожих боломжийг хаасан юм.

Нийт зургаан хэсгээс зөвхөн дөрвөн хэсгийн гуравдугаар байрын багуудад олдсон шигшээ тоглолтонд шалгарах боломжийг Португальчууд олж аваад байна.

Евро 2016-ын шигшээ тоглолтын оноолт:

ikon.mn хөлбөмбөг сонирхогчдод зориулан түрүүлэх багийг ТААМАГЛАХ хуудсыг хөгжүүллээ. Та ЭНД дарж хувийн таамаглалаа дэвшүүлээрэй.

 

 

Эх сурвалж: Russia Today