УИХ-ын сонгуулийн тойргуудад санал өгөх хүмүүсийн тоог харьцуулсан гаргасан инфографикийг хүргэж байна. Та эндээс аль тойрог хамгийн олон болон цөөн сонгогчтойг мэдэж авч болно.
1. УИХ-ын сонгуулийн 76 тойрог тус бүрт санал өгөх эрхтэй хүмүүсийн тоог харьцуулан харуулав
Орон нутагт хамгийн олон сонгогчтой тойргууд
- Булган аймаг 10-р тойрог, 40,268 сонгогчтой буюу аймаг бүхэлдээ 1 тойрог. 76 тойргийн дунджаас 14,095 сонгогчоор их.
- Сүхбаатар аймаг 24-р тойрог, 39,595 сонгогчтой буюу аймаг бүхэлдээ 1 тойрог. 76 тойргийн дунджаас 13,422 сонгогчоор их.
Орон нутагт хамгийн цөөн сонгогчтой тойргууд
- Ховд аймаг 34-р тойрог, 14,327 сонгогчтой. 76 тойргийн дунджаас 11,846 сонгогчоор бага.
- Хэнтий аймаг 41-р тойрог, 14,867 сонгогчтой. 76 тойргийн дунджаас 11,306 сонгогчоор бага.
Нийслэлд хамгийн олон сонгогчтой тойргууд
- Чингэлтэй Налайх дүүрэг 63-р тойрог, 45,312 сонгогчтой. 76 тойргийн дунджаас 19,139 сонгогчоор их.
- Баянзүрх дүүрэг 54-р тойрог, 40,630 сонгогчтой. 76 тойргийн дунджаас 14,457 сонгогчоор их.
- Нийслэлийн 28 тойргийн хоёр нь (Хан-Уул дүүрэг 58-р тойрог, 23,912 сонгогчтой. 76 тойргийн дунджаас 2,261 сонгогчоор бага) 76 тойргийн дунджаас бага сонгогчтой байна.
- !График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харна уу.
- Уг дүрслэлийг десктоп компьютероор үзэхэд нийцтэй харагдах болно.
- Ногоон тойрог нь 76 тойргийн дундаж сонгогчдын тоог илтгэнэ.
2. Хамгийн олон, цөөн сонгогчтой тойргуудыг газрын зураг дээр дүрслэн харуулав
- График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харна уу.
- Уг дүрслэлийг десктоп компьютероор үзэхэд нийцтэй харагдах болно.
- Олон сонгогчтой тойргийг бараан өнгөөр, цөөн сонгогчтой тойргийг цайвар өнгөөр будсан болно.
3. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн тоог Орон нутаг, Нийслэлээр ялган харуулав
4. уих-ын гишүүн болохын тулд тойрог тус бүрт нэр дэвшигчид багадаа хэчнээн хүний санал авсан байх ёстой вэ
- График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харна уу.
- Уг дүрслэлийг десктоп компьютероор үзэхэд нийцтэй харагдах болно.
- Нэр дэвшигч нь нэгдүгээрт бүх өрсөлдөгчдийг авсан саналын тоогоор тэргүүлэх, хоёрдугаарт нийт сонгогчдын 28 хувиас багагүй хувийн саналыг авсан байх ёстой.