Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Манай дэлхий ХОЁР САРТАЙ болжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Манай дэлхий цорын ганц дагуултай, тэр нь сар гэдгийг бид бүгд мэднэ. Тэгвэл саяхан эрдэмтэд бидний амьдарч байгаа дэлхий нь хоёр дахь, бяцхан сартай (квази дагуул буюу дагуултай адил биет) болоод удаж байгааг илрүүлжээ.

Тэр нь “Asteroid 2016 HO3” гэдэг нэртэй сансрын биет бөгөөд дэлхийг тойрон тэгш бус хэмтэй замаар эргэж байгаа юм. Тойрог замын зай нь сар хүртлэх зайнаас 38-аас 100 дахин хол хэлбэлзэж байна.

Хэмжээ нь 40-100 метр диаметртэй, дэлхийд хамгийн их ойртох үедээ 14 сая километр ойртдог. Уг дагуул нь сүүлийн 100 орчим жил тогтвортой дэлхийг тойрон эргэлдэж байгааг тооцоогоор илрүүлжээ. Цаашдаа ч хэдэн зууны турш энэ хэмнэл нь алдагдахгүй гэнэ.

Анх 2016 оны дөрөвдүгээр сарын 27-нд Хавайн Халеакала дахь Pan-STARRS1 дурангаар уг дагуулыг олж илрүүлсэн байна.

Уг дуран нь дэлхий орчмын объектуудыг тандахад зориулагдсан эд ажээ.

Ийнхүү нарыг дэлхийтэй цуг тойронгоо дэлхийд холдож ойртон “нааддаг” нэгэн жижиг эрхэс бий болоод 100 орчим жил болсон байгааг NASA-гийн судлаачид олж тогтоолоо.

NASA-гаас гаргасан видео загвар:

Эх сурвалж: Techinsider