Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Германы дасгалжуулагч Иоахим Лёв эвгүй үйлдэлдээ уучлал гуйжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Евро 2016 тэмцээний үеэр гаргасан “маажаад үнэрлэх” үйлдэлдээ уучлал гуйж байгаагаа Германы шигшээ багийн дасгалжуулагч Иоахим Лёв өчигдөр буюу Лхагва гарагт хэвлэлд ярьжээ.

Ням гарагт болсон Герман-Украины тоглолтын үеэр Лёв өмдөндөө гараа хийсний дараа үнэрлэж байгаа нь дүрс бичлэгт үлдсэн юм. Дараа нь тэр гараа дахин өмднийхөө арын хэсэгт хийгээд өмнөх үйлдлээ давтсан байна.

Лёв Британий “The Guardian” сонинд ярихдаа “Та нарын заримдаа өөрийн мэдэлгүй хийдэг зүйлийг хийж байгаагаа би дүрснээс харсан. Ийм зүйл болсонд харамсаж байна” гэжээ.

Тэр цааш нь “энэ бол сэргээгч, бас анхаарал төвлөрүүлэхэд тустай зүйл. Гэхдээ ингэхгүй байхыг би цаашдаа хичээнэ” гэсэн байна.

Үнэндээ ингэх нь ухаан санааг сэргээхэд ямар ач холбогдолтойг хэн ч хэлж мэдэхгүй байгаа юм.

Германы баг түүний удирдлагаар 2014 онд дэлхийн аварга болж байсан бол 2016 онд Европын аварга болохоор Францад ирээд байна.

Багийн од Лукас Подольский энэ дуулианы дараа дасгалжуулагчаа өмөөрсөн мэдэгдэл хийжээ. Подольский “энэ бол асуудал биш” гээд “Хүмүүсийн 80 хувь нь ийм үйлдэл хийдэг гэж бодож байна. Тиймээс бүх зүйл хэвийн” гэсэн юм.

Лёвийн энэ үйлдэл шинэ зүйл биш бөгөөд 2010 оны ДАШТ-ий үеэр тэр хамрын нүхээ ухаад үр дүнг нь амандаа хийн зажилж байгаа дүрс камерт өртөж байжээ.

Эх сурвалж: Mashable, Guardian