Тэд хэд хэдэн төрлийн хайбрид системийг бий болгосон.
Үүнээс Монголд түгээмэл байдаг нь:
- Бүтэн Hybrid буюу бидний сайн мэдэх Prius загвар
- Mild (Майлд) Hybrid буюу хагас хайбрид систем юм.
Харин Майлд хайбридад 12 вольтоос гадна 36 вольтын нэмэлт аккумулятортай байдаг.
Жолооч нарын дунд Хайбрид салгах гэсэн ойлголт яваад байдаг нь доорх 2 шалтгаантай.
- Mild Hybrid машины хайбрид системийг бүхлээр нь салгах. Энэ төрлийн системийн сэлбэг олдоц багатай, үнэтэй байдгаас шалтгаалж жолооч нар өөрийн хүсэлтээр салгуулдаг. Юуг салгадаг вэ гэвэл: 36 вольтын аккумулятор, инвертер (кинетик энергийг цахилгаан болгон хувиргагч), жанам зэргийг салгаж авснаар энгийн бензин хөдөлгүүрийн зарчмаар ажилладаг.
- TRC OFF. Шарвалтаас хамгаалах систем болох TRC-г унтрааснаар дугуйг сул эргүүлж, зүтгүүлэх боломжоор хангадаг. Өөрөөр хэлбэл шаварт суусан үед TRC идэвхтэй бол дүлэгнээд хөдөлдөггүй, харин унтрааж идэвхгүй болгосноор маажиж эхэлдэг.
- Майлд хайбридыг салгаж бензин хөдөлгүүрийг дангаар нь ажиллуулж болно. Үүнд бидний сайн мэдэх Краун загвар багтана.
- Бүтэн хайбрид загваруудын хайбрид системийг салгах боломжгүй (TRC системийг идэвхгүй болгохыг Хайбрид унтраах гэж андуурдаг). Бидний сайн мэдэх бүх Prius, Alphard, Estima загварууд үүнд хамаарна.