Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын хөгжөөн дэмжигчид Англи, Уэльсийн эсрэг дахин довтолжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Марселийн стадионд дэгдээсэн эмх замбараагүй байдлын төлөө Оросын Хөлбөмбөгийн Холбоог 150,000 еврогоор торгож, дахин үймээн дэгдээвэл Оросын шигшээ багийг Евро 2016-аас хасах шийдвэрийг өчигдөр UEFA гаргажээ.

Гэхдээ энэ шийдвэр зөвхөн стадион дотор гарсан тохиолдолд хэрэгжинэ.

Үүний дараа Оросууд Лилль хотод Англи болон Уэльсийн хөгжөөн дэмжигчид рүү довтолсон хэрэг гарчээ. Энэ хотын ойролцоо Англи, Уэльс, Оросын багуудын тоглолт өнөөдөр болох тул хөгжөөн дэмжигчид нь цуглараад байгаа юм.

 
 

Лилль хотын төвд баарны гадаа сууж байсан Англи, Уэльс фэнүүд рүү Орос залуус доромжилсон үг хэлж сандал шидэлж эхэлсэн ч цагдаа нар ирсний дараа байдал намжсан байна.

Цагдаа нар хоёр Орос хөгжөөн дэмжигчийг баривчилжээ.

Урьдын хэрэг явдлаас сургамж авсан Францын цагдаа энэ удаа бэлтгэлтэй байж эмх замбараагүй байдал өргөжихөөс сэргийлж чадсан байна.

Эх сурвалж: Daily Mail