Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

МАШИНЫ ТУХАЙ: Тoyota Allion болон Premio шинэчлэгдлээ

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 6 сарын 15
Cardoctor
Зураг зураг

Өнөөдөр нэгэн таатай мэдээллийг танд дуулгах гэж буйдаа баяртай байна. Монголчууд бидний сайн мэдэх Premio ба Allion загварууд шинэ дизайн, шинэ аюулгүйн систем, шинэ боломжуудаар цэнэглэгдлээ.

 
 

 

  • Хажуу болон урд хэсэг бүрэн шинэчлэгдэж люкс хэв маягтай болсон, салон илүү спортлог төрхтэй болсон
     
  • Хянах самбарын дизайн сайжирсан, өндөр чанартай материалыг ашигласан
     
  • Toyota Safety Sense C хэмээх аюулгүйн технологийг давхар санал болгож байгаа.Стандартаар сүүлийн үеийн зарим технологийг суурилуулсан.

Өчигдөр буюу 13-аас Тоёота компани шинэчлэгдсэн Прэмио, Аллион загварын захиалгыг авч эхэллээ. Premio загварыг үндэсний хэмжээний Toyopet сүлжээгээр борлуулах бол Allion-ийг Тоёотагийн төвүүдээр худалдаалах аж.

Тэртээ 1957 онд Corona загвар мэндэлж Япончуудын дунд өндөр нэр хүндтэй бүтээгдэхүүн болж чадсан юм. Түүний хэмжээ нь Японы 5 дугаартай буюу Монголоор бол авсаархан, салон зайтай, маневр сайтай тийм нэгэн хэмжээтэй байсан нь өдгөө хүртэл уламжлагдан, сайжирсаар иржээ.  


Ингээд алдарт Corona-ийн хойч, шинэ үеийн давуу талуудыг сонирхоё.

*Premio "F", "X", Allion "A15", "A18" гэсэн хувилбарын сонголттой.

 
 

 


Дизайн нь люкс, спортлог шинжийг агуулсан

Кузов

  • Урд нүүр болон их гэрэл илүү хурц ирмэгтэй болсон. Ингэснээр люкс, спорт хэв шинжийг илүү бий болгосон.
  • Хөндлөн грилл дизайнтай нь Premio харин дөрвөлжин гриллтэй нь Allion 
  • Арын гэрлийн ламп С хэлбэрээр асдаг. За тэгээд л нөгөө гоё, нүд булаам тод өнгөөр асна.
  • Кузовын 5 өнгөний сонголттой. Шинээр бараан төрлийн өнгө нэмэгдсэн.

ALLION ТАНИЛЦУУЛГА

PREMIO ТАНИЛЦУУЛГА

Салон

  • Шинэ 200 шиг л голд байрлах том дэлгэц, дубэн оруулга, мэдрэгчтэй дэлгэц гэх мэт зүйлстэй.
  • Шинээр 4.2 инчийн өнгөт кристалл дэлгэцтэй болсон.
  • Салонд арьсан суудлын сонголт бий. Материалын хувьд чанартай, модерн чиглэлийг агуулсан.

ALLION САЛОН

PREMIO САЛОН

Үйлдвэрлэгчийн санал болгож буй үнэ:

Premio (Hokkaido, look at the price of Okinawa is different units:. Circle)

 

Allion (Hokkaido, look at the price of Okinawa is different units:. Circle)

 

 

Зураг