Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн эрүүл мэнд

Өглөөний сонин
2016 оны 6 сарын 14
MorninigNews.mn
Зураг зураг

Хүүхэд бол гэр бүлийн аз жаргал, эх орны ирээдүй. Хүүхэд хэмээх ариухан ертөнц. Хүүхдээ хараад ээж, аав уярна. Сэтгэл санаан хургасан муу муухай бүхэн алга болно.

Алжаал ядаргаа ч тайлагдах шиг болно. Үртэй хүн жаргаж, үндэстэй мод навчилна гэдэг үнэн үг бий. Харин хүнээр хүн хийнэ гэдэг амар биш ажил. Энэ удаа бид хүүхдийн эрүүл мэндийн талаар тоймлон хүргэж байна. 


Хүүхдийн асаргаа

Хүүхэд эрүүл бойжих бас нэг нөхцөл нь төрсөн цагаас нь түүнийг зөв асрах явдал. Хүүхдийг хөхөөрөө зөв хооллохоос гадна түүний бие махбодын онцлогт халуун, хүйтэн, чийглэг зэрэг бичил орчны нөхцөл болон хувцаслалтыг тохируулж бусад чухал асаргааг зөв хийх нэн чухал.

Ээж хүн арван сар тээсэн алагхан үрээ эсэн мэнд төрүүлж, таны хүү (охин) хөрст дэлхийд мэндэлснээ зарлаж час хийн бахирч ертөнцөд сонордуулсан эгдүүтэй, өхөөрдөм дууг сонсон баясч, зүрхэнд тань ариун хайрын гал бадран, ангир уургаа хөхүүлж байхдаа мэдэрдэг. 

Хүүхэд төрж, хүй тасарснаар түүний бие даах амьдралын гарааны хамгийн эгзэгтэй нярай үе эхлэх ба төрсний дараах эхний нэг долоо хоног буюу 168 цагийг эрт нярай үе гэдэг. Энэ нь хүүхэд гадаад орчинд дасан зохицох хамгийн эгзэгтэй хэцүүхэн үе боловч төрөх тасаг эмч, эмнэлгийн ажилтны хяналтад ихэнх хугацааг өнгөрөөх тул та алзахгүй.п

Хүүхэд төрсний дараах найм дахь өдрөөс хойших гурван долоо хоногийг хожуу нярай үе гэнэ. 

Хүүхэд эрүүл бойжих бас нэг нөхцөл нь төрсөн цагаас нь түүнийг зөв асрах явдал. 

Ер нь хүүхэд төрснөөс хойш долоо хоногтойгоос хоёр сар хүртэлх үед орчны түг түмэн сөрөг, эерэг цочролуудтай анх учирч, эрүүл байдлаа хадгалахын тулд тэдгээрт дасан зохицох ажиллагаа явагддаг үе учраас эхийн зүгээс асаргаа сувилгааны онцгой анхаарал шаардлагатай байдаг.

Нэг онцлог нь энэ насны хүүхэд нян, вирусийн элдэв халдварт маш өртөмтгий бөгөөд өвчин халуурах, халуун буурах зэрэг зөвхөн ерөнхий шинжээр илэрч, ахар богино хугацаанд их хүндэрч, амь насанд аюул учруулах халгаатай. Хоёр сар хүртэлх насны хүүхэд уушгины хатгалгаа, үжил, мэнэн зэрэг нянгийн халдвараар өвчилж маш түргэн нас барж болно.

Нярай хүүхдийн хүй бүрэн цөглөөгүй байх тул халдвар хүйн шархаар дамжин биед орох аюул их. Тиймээс хүүхдийнхээ хүйг улайсан буюу идээтэй байна уу? Улайсан бол тэр нь орчныхоо арьс руу тэлсэн байна уу? гэдгийг өлгийг задлах бүртээ гярхай ажиглаж ийм шинж байвал эмчид яаралтай үзүүлэх ёстой (зураг).

Хүй ихэвчлэн 7 хоногт цөглөдөг боловч хүйний шарх бага зэрэг улайсан буюу хүйнээс шүүс, идээ гарч байж болно. Хүйн улайлт хир зэрэг тархсанаас өвчний хүнд хөнгөн тодорхойлогдоно. Хэрэв улайлт зурагт үзүүлсэн шиг хэвлийн хана руу тарж орсон бол хүнд халдвараар өвчилсөн хэрэг. Эмчид яаралтай үзүүл.

Нярай хүүхдийн зулай чинэрэх нь хүнд халдвараар өвчилснийг илэрхийлэх нэг чухал шинж юм. Нярайн толгойг босоо байрлалд, уйлаагүй тайван байхад зулайг ажиглаж, тэмтэрч үзнэ.

Зулай овойж, чинэрсэн буюу лугшилттай байвал хүүхэд мэнэнгээр өвчилсөн байж болно. Нярай хүүхдийн бүх биеийн арьсыг ажиглаж идээт тууралт байгаа эсэхийг шалга. Хэрэв тууралт байвал олон цөөнийг анхаар. Том хэмжээтэй эргэн тойрон нь улайсан идээт тууралт байвал нянгийн хүнд халдварын шинж учраас эмчид яаралтай үзүүлээрэй.

Таны хүүхдийн өсөлт удаан байвал бяслаг идүүл

В1 амин дэм нь хүний бие дэх нүүрс усны солилцоонд чухал үүрэг гүйцэтгэж мэдрэлийн эсийн бодисын солилцоог хэвийн явагдах нөхцөлийг хангана. Энэ амин дэм нь мэдрэлийн үрэвслийн эсрэг сайн үйлчилдэг. В1 амин дэм нь хуурай исгэгч, шар айрагны исгэгч, бууцай, гахайн мах, зэрэгт илүү хэмжээтэй байдаг.

В1 амин дэм дутагдвал ходоод гэдэсний замын үйл ажиллагаа хямарч хоолонд дургүй болох, ядрах шинж илэрнэ .

В6 амин дэм нь жирэмсэн эмэгтэйчүүдэд онцгой ихээр дутагддаг. 

В2 амин дэм нь хүний өсөлт хөгжилтөд сайнаар нөлөөлдөг. В2 амин дэмээр баялаг бүтээгдэхүүнд шар айрагны хуурай исгэгч, сүү, аарц, бяслаг, вандуй, бууцай, гоньд, амтат ногоон чинжүүнд байдаг.

В2 амин дэм / витамин / дутагдвал өсөлт зогсох, уруул хагарах, арьс хуурайших, бөөлжих, суулгах, зэрэг шинж илэрч болно. В6 амин дэм нь төв мэдрэлийн системийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. В6 амин дэмээр баялаг бүтээгдэхүүнд тахианы мах, хонины мах, үхрийн мах, өндөг, шар будаа, цагаа будаа амтат ногоон чинжүү, гадил зэрэг орно.

Энэ амин дэмийг хоол хүнсээр дамжуулан авдаг тул сүүлийн үед энэ дутагдал ховор тохиолддог болсон. В6 амин дэм болон бусад олон тэжээлт бодис шээс ялгарах нь хэчнээн их байвал алдагдал нь тэр хэмжээгээр их байна.

В6 амин дэм нь жирэмсэн эмэгтэйчүүдэд онцгой ихээр дутагддаг. Үүнээс болоод огиулж бөөлжих, шамбарам, булчингийн агшилт сулрах, татах, салганах, толгой эргэх, хэт цочролд орох, цус багадах, амны хөндийн салст бүрхэвч үрэвсэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
Б. Намтай “Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг” номоос

Хүүхдүүдэд зориулсан зөв хоололт

Хэрвээ хүн хүүхэд насандаа эрүүл хооллох дадал суугаагүй бол энэ байдлаа өсвөр насандаа хадгалан бүр насанд хүрсэн хойноо хүртэл засаж чадалгүй амьдралын буруу хэвшилтэй болох нь бий. Хүүхдийн амьдралын эхэн үед эрүүл зөв хооллох дадалтай болгох нь түүний амьдралд хийж байгаа хамгийн сайн зүйлсийн нэг юм. Хүүхдүүдийн ходоод жаахан байдаг бөгөөд энэ тэднийг бага багаар олон удаа хооллож байх шалтгаан болдог. 

Та хүүхэддээ үндсэн хоолноос гадна бага багаар ойр ойрхон хооллож байх нь чухал бөгөөд хооллох үед нь хэмжээг нь нарийн хянаж байх шаардлагатай. 

Тэнцвэр

Та хүүхдээ жингийн илүүдэлтэй байлгахаас сэргийлэн түүнийг дасгал хөдөлгөөн хийлгэхэд нь дэмжлэг үзүүлэн хоолоор авсан калорийг шатааж байх хэрэгтэй юм.

Хамтдаа хооллох

Судалгаагаар гэр бүлүүд хоолоо хамтдаа идэх нь хүүхдийн эрүүл хоололтонд тустай гэдгийг баталсан байна. Магадгүй та өдрийн хоолыг гэр бүлийнхэн болон хүүхэдтэйгээ хамт идэх нь боломжгүй байж болох ч, оройн хоол болон өглөөний цайг хамдаа уух хэрэгтэй.

Хүнсний ногоо хэрэглэх.

Хэрвээ таны хүүхэд хүнсний ногоо идэхгүй байвал энэ нь таныг хүнсний ногоо идэж байсныг хараагүй байна гэсэн үг юм. Тэгэхээр та хүүхдийнхээ үлгэрлэн дууриах хүн тул зөв хоололтонд түүнийг дагуулах хэрэгтэй. Мөн та жимс болон шууд идэж болох хүнсний ногоог хүүхэд өөрөө аваад идэж болохоор газар тавиарай

Тэжээллэг бодисоор баялаг хоол хүнс.

Хүүхдийн өсөлт хөгжлийнх нь үед бүх төрлийн витамин тэжээллэг бодис хэрэгтэй болдог. Тэгэхээр та хүүхдэдээ өдөр бүр шим тэжээлээр баялаг хоол хүнсээр хангаж байх нь чухал.

Үүнд:
•    Төмөр
•    Кальц
•    С витамин 
•    Уураг
•    Бор
•    Будаа.
•    Улаан буудайн үрийн талх.
•    Улаан буудайн үрийн гоймон.
•    Арвай

Чанар муутай хоол хүнс.

Маш олон хүүхдүүд олон төрлийн хоол иддэг. Өндөр агууламжтай буюу өөх тостой, сахар болон давс ихтэй хоол хүнснээс аль болох зайлсхийлгэх хэрэгтэй. Тэгэхлээр үргэлж хүүхдийнхээ хоолыг болгоомжтой сонгоорой.
Ижил төрлийн хоол идэх.

Та гэр бүлийнхэндээ хоол хийхдээ тэдгээрээр тус тусд нь шийдвэр гарган өөр өөр төрлийн хоол хийж өгч болохгүй учир нь нэг гэр бүл ижил төрлийн хоол идэх хэрэгтэй байдаг. Харин хэрвээ танай гэр бүлийн хэн нэгэн харшилтай бол түүнд тусгайлан зориулсан хоол хийж өгөх хэрэгтэй. Мөн шинэ хүнсний бүтээгдэхүүн хоолондоо хийсэн бол идэж үзэхийг хүүхдүүдээсээ асуугаарай.

Хэмжээг хянах.

Хүүхдийг зөв хооллох дадал суулгахад маш их хичээл чармайлт хэрэгтэй болдог. Тэгэхээр хүүхэддээ цадах, өлсөх, сэтгэл ханамжтай байх мэдрэмж ямар байдаг талаар багаас нь заах хэрэгтэй.

Мөн хэн хэзээ ямар хоол орхин идэхгүй байна гэдгийг бас сайн анхаарч байх хэрэгтэй байдаг. Мөн магадгүй хэтэрхий их жүүс өгөх нь сайн хэрэг биш. Мэдээж жүүс амттай учир хүүхэд түүнээс хамаагүй их уун хоолоо идэхгүй байж болно. Мөн түүнчлэн зарим төрлийн жүүсэнд сахар их агуулагддаг учир таны хүүхдийн шүдэнд муу.

Чихэр

Хүний амьдралын хэр хэмжээ дээшлэхийг дагалдан янз бүрийн чихэр, чихэрлэг амттаныг хүүхэд томчуулгүй өдөр тутам хэрэглэж байгаа билээ.

Чихэрлэг зүйл нь нэг талаараа хүний бие махбодид шим тэжээл нөхөж, биеийг тамиржуулах чухал элементийн нэг бөгөөд нөгөө талаар чихэрлэг зүйл хэтэрснээр хүний биед маш олон сөрөг үр дагаврыг бий болгоно гэсэн байна. Чихэрлэг зүйлсийг хэтрүүлэн хэрэглэхийг архи уух, тамхи татахтай зүйрлүүлж болох юм. 

Жишээ нь:

1. Чихэрлэг бүтээгдэхүүнийг их идсэнээр бие доторх В1 багасч, мэдрэл ба булчин махны хөдөлгөөний чадвар буурдаг. Үүнээс болж хүний яс хэврэгшиж амархан хугарч гэмтэх нөхцөл болно.

2. Чихэр нь ходоодоор дамжин тун түргэн цусанд орж ходоодны багтаамжийг ихэсгээд цатгалан байдалтай болгодог. Үүнээс болж янз бүрийн амин дэм, уургийг багаар хүлээж авснаас шим тэжээлийн дутагдалд орж болно.

З. Чихрийг бактер задруулсны улмаас хүчил үүсгэдэг. Энэ хүчил нь шүдний пааланг гэмтээдэг. Чихэр нь яс ба шүдний кальц -ийг багасгадаг учир чихэр их иддэг хүүхэд болон насанд хүрсэн хүний шүд хорхойтох өвчин их тохиолдох нь гарцаагүй.

4. Ердийн үед хүний бие дэх чихрийн хэмжээ 0.08- 0.1-ийн хооронд байдаг. Хэт их чихэр идсэнээс цусан дахь чихрийн хэмжээ ихсэж, илүүдэл чихрүүд нь эсийн дотор өөх хэлбэрээр хадгалагддаг. Иймээс хүн таргалдаг.

Зураг