Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Иран Монголоос хоёр бөхтэй тэмээ авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Исламын Бүгд Найрамдах Иран улсын Гадаад Хэргийн дэд сайд Эбрахим Рахимпур Монгол Улсад зургаадугаар сарын 3-4-ний өдөр айлчилсан билээ.

Айлчлалын хүрээнд ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад хэргийн дэд сайд Эбрахим Рахимпурыг хүлээн авч уулзжээ.
 
Уулзалтаар Иранд тэмээний тоо толгой эрс хорогдож байгааг харгалзан, үржлийн болон арилжааны зорилгоор хоёр бөхтэй тэмээг Монголоос авах сонирхолтойгоо Ираны тал илэрхийлсэн байна.

 

Мөн Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох үеийн мал эмнэлэг, хорио цээр, ариун цэврийн нөхцлийг Иран улстай албан ёсоор тохиролцох, цөлжилтийг бууруулах, бэлчээр, газар тариалангийн бүс нутгийг цөлжилтөөс хамгаалах, ойжуулах чиглэлээр хамтран ажиллах, энэ тал дээр Иран улсын туршлагаас суралцахад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцсан байна.