Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад, ОХУ-ын нөлөөллийг эвдэхээр Жон Керри Монголд айлчиллаа

Э.Мөнхзаяа
2016 оны 6 сарын 7
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ням гарагт Монгол Улсад дипломат айлчлал хийсэн. Түүний айлчлалын талаар нийтлэлч Александр Братерскийн нийтлэлийг орчуулан хүргэж байна. АНУ-ын өнөөгийн засаг захиргааныхны Цагаан ордонд байх хугацаа дуусахад хэдхэн сар үлдээд байгаа ч Америкийн улстөрчдийн Азийг чиглэх хандлага одоо ч ач холбогдолтой хэвээр байна.

Керригийн Монголд ирсэн гол зорилго бол Хятадын нөлөөлөл, Зөвлөлтийн эдийн засгийн системийн тогтонги байдлыг эвдэх юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Монголд айлчлах үеэрээ тус улсын удирдлагуудтай уулзаж, үндэсний соёлын наадамд оролцоно. 

Өнөөдөр Монголын эрх баригч нам хүнд байдалд ороод байгаа юм. Монголын “Sant Maral Foundation” /Сант Марал/социологийн албанаас явуулсан судалгаанаас үзэхэд нийт сонгогчдын 11 хувь нь л Ардчилсан Намыг дэмжиж байгаа аж. 

Харин ардчилагчдын гол өрсөлдөгчдийн нэг Монгол Ардын Намыг арай илүү буюу санал асуулгад оролцогчдын 14 хувь нь дэмжиж байна. Тэгвэл ихэнх иргэн буюу 77 хувь нь одоо байгаа нэг ч нам тэдний санаа бодлыг илэрхийлж чадахгүй гэж үзжээ. 

Эрүүл өрсөлдөөн 

Монголын иргэд улсынхаа эдийн засгийн байдал, авлигад сэтгэл дундуур байгаа юм. Эдийн засгийн хямралын нөлөөгөөр энэ улсын амьдрал эрс мууджээ. Дэлхийн банкны нэгдүгээр сарын ажиглалтаар Монголын эдийн засгийн өсөлт ердөө л 0.8 хувьтай байна. Сонгогчдын гол асуудал нь гадаадын бизнесийг түрэмгийлэх. Монголд дөрөвдүгээр сард ашигт малтмал олборлодог гадаадын компаниудын эсрэг бослого дэгдсэн. Эсэргүүцэгчдийн мэдэгдсэнээр ашигт малтмалын экспортын 94 хувийг гадаадын үйлдвэрлэгчид үйлдвэрлэдэг аж. 

Уул уурхайн салбар дахь Монголын томоохон хөрөнгө оруулагчдын нэг Америкийн “Rio Tinto” компани саяхан Монголд зэсийн уурхай ашиглах 5.3 тэрбум ам.долларын өртөг бүхий гэрээ байгуулсан. 

Америкчуудын ашиглах орд нь өмнийн говьд, Хятадын хилтэй ойролцоо байрладаг. Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ нь эдийн засгийн өсөлт нь зогсонги байдалд орсноос үүдэлтэйгээр ашигт малтмалын худалдаагаа багасгасан Хятадын нөлөөллийг Монгол Улсад бууруулах ач холбогдолтой. Олборлолтын салбарын бизнесээс гадна Монгол Улс урьдын адил стратегийн байрлалынхаа ачаар АНУ-ын сонирхлыг татаж байгаа юм. 2013 онд АНУ-ын Ерөнхийлөгч, ардчилагч Барак Обама Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг “АНУ-ын Ази, дэлхийн тавцан дахь чухал түнш” хэмээн нэрлэсэн билээ. 

Тухайн үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байсан, одоо Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтон ч бас Монгол Улсыг бүс нутгийнхаа үлгэр дууриал болох загвар хэмээн нэрлэж байв. Хэрвээ Клинтон энэ онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялбал АНУ-ын бодлогыг Азид үргэлжлүүлэн хөгжүүлэх болно. 

Гэхдээ Монгол судлалын мэргэжилтэн профессор Юрий Кручкин Керригийн айлчлалыг сонгуульд хүчтэй нөлөөлөхгүй гэж үзэж байна. Хэдий тийм боловч улстөрийн бүлэглэлүүд айлчлалыг ашиглаж, “ил гарах”-ыг хичээх болно. 

Кручкины үзсэнээр АНУ Монгол Улсын Исламын улс бүлэглэлийн эсрэг эвсэлд нэгдэн оруулах гэж байдаг аргаа хэрэглэх гэнэ. “Эндээс үзэхэд Монголын дипломатууд, улстөрчид байнгын төвийг сахисан бодлогыг хүлээн авах тухай Ерөнхийлөгч Элбэгдоржийн санаачилгыг идэвхтэй хэлэлцэж байна. Ингэснээр АНУ-тай эвсэхээс төдийгүй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын байнгын гишүүнчлэлээсээ татгалзана гэсэн үг” гэжээ. 

Керри Монгол Улсын дараа Хятад руу явж, тус улсын дээд удирдлагуудтай уулзана. Хятад улсын хувьд Вьетнамд зэвсэг худалдаалах эсэргүүцсэн хоригийг цуцлах АНУ-ын шийдвэрт сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлж байгаа. Гэхдээ Керригийн гол асуудал бол Хятадын удирдлагуудыг тайвшруулах юм.

Керри Клинтоныг ялсан тохиолдолд албан тушаалдаа үлдэхгүй ч түүний бүс нутагт хийсэн ажлуудын ихэнхийг нь үргэлжлүүлэх болно. Австралийн Ерөнхий сайд асан, Азийн нийгэмлэгийн улс төрийн хүрээлэнгийн тэргүүн Кевин Радд “АНУ-ын бүс нутагт баримтлах бодлого үргэлжлэх магадлалтай” гэжээ.

Зөвлөлтийн өв уламжлал 

Монголд “Rio Tinto” зэрэг Америкийн томоохон хөрөнгө оруулагчид орж ирсэн ч АНУ-ын Монголд үзүүлэх улстөрийн нөлөөлөл Орос, Хятадынхтай харьцуулахад тийм ч их биш байна гэж Америкийн “Foreign Policy” хэвлэлд тэмдэглэжээ.

Монгол Улс бүрэлдэхүүнд ньбагтаж байсан социалист эвсэл задраад 25 жил аль хэдийнэ өнгөрчээ. Тэгвэл судалгаанд оролцогчдын 61 хувь нь ОХУ-ыг тус улсын эдийн засаг, улс төрийн хамгийн том түнш байх ёстой гэж үздэг аж. Энэхүү мэдээллийг “Sant Maral Foundation” судалгаанаас гаргажээ.

Монгол Улс орчин үеийн төрт улсыг ЗХУ-ын тусламжтайгаар бүтээн босгосон. Энэ улсад улс төрийн элитүүдийн олонх нь боловсрол эзэмшсэн юм. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ч ЗХУ-ын Цэргийн дээд сургуулийг төгссөн билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсын 174.2 сая ам.долларын өрийг тэглэх тухай хуульд гарын үсэг зурсан. 
Үнэндээ сүүлийн үед Орос, Монголын дунд сөргөлдөөн ажиглагдаж байгаа юм.

Москвагийн зүгээс Монгол Улс Сэлэнгэ мөрөндөө гурван УЦС барих гэж байна, энэ нь Байгал нуурын экологийн системд сөргөөр нөлөөлнө гэж дургүйцлээ илэрхийлж байгаа. Монголын тал Хятадаас санхүүжилт авч, хариуд нь эрчим хүч нийлүүлнэ гэж тооцоолсон аж. Харин Оросын тал Монгол Улсад цахилгаан станц барихгүй бол эрчим хүчний нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ гэсэн санал тавьж байгаа юм.

 

Зураг