2020/04/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,779.78₮
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
|
-2°
16:00
S30
15°
17:00
S30
14°
18:00
S30
13°
19:00
S30
10°
20:00
S29
21:00
S29
22:00
S29
23:00
S29
00:00
S29
01:00
S29
02:00
S29
03:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэл, соёл, түүхийн чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдийг танилцууллаа

President.mn
2016 оны 6 сарын 3
President.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны аравдугаар сарын 16-ны өдөр Эх хэл, түүх, соёлоо судлах, хөгжүүлэх ажлыг дэмжих тухай 162 дугаар зарлиг гаргасан бөгөөд энэхүү зарлигийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэргэжлийн судалгааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй хэл, соёл, түүхийн чиглэлийн төслүүдийг танилцуулах хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэвлэлийн бага хурлын эхэнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ 2016 онд хэрэгжүүлж  байгаа төслүүдийг танилцууллаа.  

Монголын их түүхийн цахим лавлах толь

Тус төслийн хүрээнд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэд Монгол нутагт хүн үүссэн цаг үеэс өнөөг хүртэлх түүхэнд болж өнгөрсөн үйл явдал, түүхэн бие хүн, түүхийн дурсгалын талаар нийт 999 толгой үгийг 2016 онд багтаан толийн хэлбэрээр бэлтгэн танилцуулахаар болоод байна. Монголын их түүхийн цахим лавлах нь шинжлэх ухааны судалгааны үр дүнд суурилсан, бичлэгийн хувьд олон нийтэд ойлгомжтой, баримт, эх хэрэглэгдэхүүн нь тодорхой, гэрэл зураг болон гар зургаар баяжуулсан, кирил, монгол бичгээр үйлдсэн, сонсох хэлбэрийг багтаасан байх юм.

Монголын эртний түүх  таван боть

Тус төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол судлалын үндэсний зөвлөл хамтран санхүүжүүлж байгаа бөгөөд МУИС-ийн Түүхийн тэнхимийн судлаачид голлон Монголын эртний улсуудын түүхийг бүхэлд нь хамарсан эртний түүхийн судалгааг урагш ахиулсан, бүрэн хэмжээний таван боть ном бүтээхээр болжээ.

Тодруулбал, Хүннү гүрнээс Киданыг хүртэлх үеийн нүүдэлчдийн төр улсын түүх, нийгэм-аж ахуй, соёл, угсаа гарвал, хэлний асуудлыг нэгтгэн дүгнэсэн судалгааны ажил болох аж.

“Монголын нууц товчоо” каталоги

Монгол хэл, соёл, түүх, уран зохиолын гайхамшигт дурсгал-“Монголын нууц товчоо” зохиол одоогоор англи, франц, герман, орос, польш, чех, унгар зэрэг 27 хэл, аялгуугаар орчуулагдаж, дэлхийн 32 оронд хэвлэгдээд байна. Тус каталогид “Монголын нууц товчоо”-ны дэлхийн олон хэлээр гарсан орчуулга, судалгааны бүтээлийг нэг бүрчлэн танилцуулахын зэрэгцээ гол онцлог, дэвшүүлсэн шинэлэг санаа зэргийг багтааж, хавтас, гарчгийг зургаар хавсаргахаар болжээ.

Түүнчлэн зохиогдсон цаг, зохиогч, бичсэн газар, учир шалтгаан, анхны эх, бүтэц зэрэг судалгааны зангилаа асуудлын талаар гарсан санал бүрийг нэгтгэж, холбогдох ном, өгүүллийн харгалзах хэсгийг заан оруулах аж..

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр хэрэгжүүлж буй энэхүү гурван төслийг үр дүнг 2016 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр олон нийтийн хүртээл болгох юм байна.

Хэвлэлийн бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун, МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор П.Дэлгэржаргал, Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Заяабаатар нар оролцов.

x