Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Бульдозер хочтой Исламын улс бүлэглэлийн цаазлагчийг Сирийн арми олзолжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед “Бульдозер” хочоороо алдарших болсон Исламын улс бүлэглэлийн цааз гүйцэтгэгч, бүдүүн том биетэй жихадистыг баривчилсан байгаа дүрс бичлэгийг Сирийн армийн эх сурвалж тараажээ.

Цээж нүцгэн жихадистын гарыг ард нь хүлж ачааны машины тэвшин дээр хэвтүүлсэн байгаа нь дүрснээс харагдаж байгаа юм.

Нүүрээ үргэлж нуусан байдалтайгаар террорист бүлгийн видео, гэрэл зургууд дээр харагддаг байсан энэ эр урт сэлмээр хүний толгой цавчихдаа мэргэшсэн байжээ.

Мөн тэрээр террор бүлэгт нэгдэхээс татгалзсан өсвөр насныхны гарыг цавчиж шийтгэдэг байсан гэнэ. Өнгөрсөн онд 14 настай Сири хүү түүнд гараа цавчуулснаа мэдүүлж, гар утсан дээрээ хадгалсан цаазлагчийн зургийг үзүүлж байсан юм.

Ийнхүү Исламын улс бүлэглэлийн үзэл суртлын видео дүрсэнд аллага үйлддэгээрээ алдаршсан жихади Жоныг алагдсаны дараа тодорсон бас нэг алуурчин Сирийн армийн олз болсон байна.

Эх сурвалж: DailyMail